Их аваргын зангарагтай хандив
2015-10-30

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Цензургүй яриа-Хавдрын эсрэг" аяныг санаачлан, өрнүүлж буй билээ. Тэрбээр хорт хавдрын эсрэг энэхүү аянд төрийн түшээдээс эхлээд урлаг, спортынхоныг уриалан дуудаж, хамтддаа тэмцэхийг хүсч буй. Мөн Цензургүй яриа -Хавдрын эсрэг аяны хүрээнд бүх нийтийн гүйлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж, олны танил хүмүүсийг хамарсан хүлээн авалтыг ч хийж амжсан. Хавдар судлалын үндэсний төвд том хөрөнгө оруулалт хийх зорилготой энэхүү аянд нэгдсэн хүмүүс бодит тусламжаа илгээгээд эхэлжээ. Тухайлбал их аварга Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлаж, тус аянд бодит хөрөнгө оруулалт хийжээ. Тэрбээр "Хорт хавдар бол айхтар өвчин гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс бүгдээрээ нийлж, нэгэн дуу хоолой болъё" хэмээн, 10 сая төгрөгийн хандив илгээжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Султанбек.к:
Өвчин гэж үгүй.эмчилнэ гэж бас байхгүй.Бохирдоно гэж байна.Цэвэрлэнэ гэдэг бас эр зоригийн асуудал шүү
2019-04-27
Султанбек.К:
Сэтгэл сайхан байна. Гэхдээ хавдар өвчин биш. Зүгээр л биеийн бохирдол.Би 11 хүний БОХИРДЛЫГ цэвэрлэлээ.98984473.
2019-04-27
Евген:
Их Аварга маань Монголдоо их юм бутээж байгаа шуу дээ. Санасан бухэн нь сэтгэлчлэн бутэж, буян хишиг нь бялхаж байх болтугай. Их аваргын араас дуу их аваргууд, ундэсний бехийн энэ цагийн тэргуун бехчуудийг Есехбаяр аварга дагуулан тус бур 10.0 саяыг хандивлавал сайхан даа
2015-10-30
Зочин:
Ганц хавдары асуудал ярьж жижигрүүлээд баймааргүй байна шүү. Халдварт Эх нялхас Түлэнхий Гэмтэл Шар хад Төрөх Арьс харшил гэхчилэн бүх эмлэгүүд сөнөхийн өмнөх байдалтай олон жил болж байна. Зарим нь ч сөнөсөн. Түлэнхийн төв гэхчилэн. Одоо асуудлыг цогцоор нь авч үзэх цаг болсоон_ Санаагаар болдог бол бүгдийг нь хувьчилаад Нийгмийн даатгал Эрүүл мэндийн даатгалын сангаараа дамжуулаад санхүүждэг тогтолцоо руу эргэлт буцалтгүй орчихмоор юм шиг
2015-10-30
Асад:
Сайн байна. ХАвдар бол монгол хүн бүхний анхаарал тавих сэдэв болсон.
2015-10-30