Усны шугам хоолойг шуудуу ухахгүйгээр доторлоно
2015-10-30

 

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өнөөдрийн байдлаар 50-60 жилийн насжилттай байна. Үүнтэй холбоотойгоор зарим асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын  хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЦЭЭР”-ийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн системийн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийг хэрэгжүүлэхээр төслийн эхний шатны гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа.


Тус төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хүн амын унд ахуйн ус хангамжийн системийг бага зардалтайгаар нөхөн сэргээж, усны чанарт хуучирсан шугам хоолойноос үзүүлэх нөлөөг арилгах боломжтой болох юм. Мөн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох Австри улсын технологийг Монголд нутагшуулах ноу хауг нэвтрүүлнэ гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ашгүй дээ, аль 2012 онд эхлэх ажил одоо дөнгөж анхан шатны баримт бичигт зурж байдаг. Харамсаж байна. Энэ засаг зээл авч ашиглаж чадахгүй байна яанааахаа
2015-10-30