Онгоцонд гал гарч, зорчигчид гэмтжээ
2015-10-30

АНУ-ын агаарын тээврийн “Dynamic Airways” компанийн “Boeing 767” онгоц өчигдөр 12.30 цагт Флорида мужийн “Fort “Fort Lauderdale-Hollywood” нисэх буудлаас хөөрөх үед гал гарчээ. Онгоцны хөдөлгүүрийн хэсгээс гал гарч эхэлсний дараа нисэхийн удирдлагын хэсэг нислэгийг зогсоож, онгоцноос яаралтай зорчигчид болон багийнхныг гаргасан байна. Галын улмаас 15 хүн гэмтсэн бөгөөд нэг зорчигч ухаангүй байгаа хэмээн “www.nbcnews.com” мэдээллээ. Шархтсан зорчигчдын дунд хоёр настай хүү байгаа гэж  албаныхан мэдээлэв.

 

Онгоцны зүүн хөдөлгүүрээс шатахуун алдагдсан учир гал гарсан хэмээн нисэх буудлын аврах төвөөс уламжлав. Тус онгоц 101 зорчигчийн хамтаар Венеусэлийн нийслэл Каракас хотноо очихоор төлөвлөж байсан юм.

 

Ослын дараа “Dynamic Airways” компанийн хэвлэлийн төлөөлөгч Грег Мейр “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Зорчигчдоо хамгаалж чадаагүй нь бидний буруу. Хохирлыг барагдуулах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
suvdhan:
www.suvdhantv.com
2015-10-30