Канцлер Бээжинд ирлээ
2015-10-30

Германы Канцлер Ангила Меркел анх удаагаа Хятад улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Канцлерийн айлчлал маргааш өндөрлөх бөгөөд тэрбээр 100 гаруй бизнес эрхлэгчийн хамтаар Бээжинд иржээ. Уулзалтын эхэнд Бээжинд Германы агаарын тээврийн “Airbus” компаниас зорчигч тээврийн онгоц худалдан авах 15.5 тэрбумын гэрээ байгуулсан байна.

 

Бээжин, Германаас худалдан авсан “A330” болон “А320” загварын 30 ширхэг онгоцоо эрх оноос ашиглахаар болжээ. Канцлер хятадын хэвлэлүүдэд “Энэ удаагийн айлчлал бизнесийн салбарынханд илүү их боломж олгож байгаа. Хятад бол асар том зах зээл. Хоёр улсыг холбох гүүр бол бизнесийн салбарынхан”  гэж хэлжээ.  

 

Ангила Меркел өнөөдөр тус улсын дарга Си Зиньпин болон Ерөнхий сайд Ли Кэцянтэй уулзсан байна. Удирдагчид Бээжингийн үндэсний түүхийн музейд зочилжээ. Канцлер өмнө нь Турк улсад гурван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
jaki:
Hi.ireh onoos gej estoig erh gj yriani heleer bichsen bn.bichgin helig anzaarch bhgui bol sanamsargui iim aldanud garah gd bdg shu gj heleh gsim.amjilt delgertsetsge.
2015-10-31