Хүний эрхийн зөвлөлд орно гэдэг гоёхын бус ажил хийхийн нэр
2015-10-30

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах юм.

 

Монгол Улсын ХҮЭК-ын дарга Ж.Бямбадоржийн байр суурийг сонслоо. “Засгийн газар өөрөө хүний эрхт ярьдаг болсон тохиолдолд ХЭҮК үйл ажиллагаа явуулахад дөхөм боллоо гэж баярлаж байна. НҮБ-ын Конвенцид нэгдэх тал дээр манайх сайшаагддаг орнуудын нэг. Конвенцид нэгдэх нэг хэрэг, ажил хэрэг болгох нэг өөр хэрэг. Тиймээс конвенцид нэгдээд байдаг үйл ажиллагаагаа тайлагнах болохоор хэдэн яам сандраад нэг юм бичээд явуулдаг баймааргүй байна. Байнгын үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын байгууллага, НҮБ-ээс өгч байгаа зөвлөмж, конвенцын биелэлтийг боломжийнхоо хэрээр марталгүй, орхилгүй, өдөр тутам санаж хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

 

Одоо өөр улсын хүний эрхийн нөхцөл байдлыг авч хэлэлцдэг болж байгаа юм чинь өөрөө сайн байх шаардлагатай. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд орно гэдэг бол гоёдог дээл биш ажил хийхийн нэр.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бямбадорж хэмээх даргын суудалд цементеер цутгуулсан этгээд одоо суудлаа тавьж өгмөөр юм. бас юу ч хийхгүй суудал бөглөж байгаагаасаа ичмээр юм. Тэр хажууд нь байгаа Ганбаяр гэж бас нэг суудлын цемент, Оюунчимэг гэж хоёр нүүртэн эднээс олигтой юм гарахгүй ээ.харж байхад хэрэг хийсэн хүмүүсийн эрхийг л их хамгаалах юм билээ. Цаана хүн хог гэх арми үүсчихсэн, хүний эрх уландаа гишгэгдэж байхад, утаандаа хордож байхад, байшин барилга төлөллөлтгүй баригдаж гэртээ орж чадахгүй болчихсон гэх мэтээр эрх зөрчигдөж байхад цочроо ч үгүй л байх юм. огцорцгоо
2015-10-30