Монгол мөрөөдлийг ”VTV” телевиз биелүүлнэ
2015-10-30

 

VTV  телевизээс  “Бид Монголдоо хайртай” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд  “Монгол мөрөөдөл биелнэ” уриатай “All or nothing” шоу нэвтрүүлгийг эхлүүлэхээр болсон талаар дуулгаж хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд VTV телевизийн гүйцэтгэх захирал Э.Ганболор, төслийн найруулагч н.Билгүүн нар оролцов.

 

Монгол залуусын мөрөөдлийг биелүүлж, дэлхийн хөгжмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг нь ирсэн гэдгийг харуулах зорилгоор уг шоу нэвтрүүлгийг эхлүүлж байгаа юм байна. Нэвтрүүлгийн онцлог нь “All or nothing” төслөөс шалгарсан шилдэг нэг оролцогч Америк гаралтай реппер Snoop Dogg-той хамтран уран бүтээл хийж, видео бичлэг хийлгэх эрхтэй болох аж. Дуучин, репперчин бүх залуус энэ боломж нээлттэй юм байна.

 

“Дэлхийн хэмжээний од ямар шалгууртай байх ёстойг бүх шатны шалгаруулалтаас харуулж ялагчийг тодруулна. Монголыг дэлхийд таниулах хамгийн авьяастай нэг залууг бид шалгаруулна” хэмээн VTV телевизийн гүйцэтгэх захирал Э.Ганболор хэлэв.

 

Шоу хөтөлбөрийн бүртгэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд арваннэгдүгээр сарын 1-4-ний хооронд нээлттэйгээр явагдах юм байна. Бүртгэлд нас хүйс, хөгжмийн төрөл заагдаагүй бөгөөд өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй хүн бүхэн оролцох боломжтой аж.

 

Г.Тэгшсүрэн  

Shuud.mn
Сонин хачин
uzegch:
vtv-n shine nevtruulguudig ih huleesen.gevch sanaand hurehgui bnaa.nevtruulegiin chanar hiits aguulga neg l dutmag bna.
2015-10-31
Зочин:
Ene nomtoi jaaliin tv yu
2015-10-30