Байнгын хорооны гишүүд Дорнод аймагт ажиллана
2015-10-30

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд ирэх амралтын өдөр Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний анги, хилийн отрядад ажиллахаар болжээ. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр болон гишүүд болох Н.Энхболд, Р.Амаржаргал, Г.Батхүү, О.Содбилэг, С.Ганбаатар нар орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, хилийн отряд, заставуудад ажиллах юм байна. Байнгын хорооны гишүүдийн зүгээс батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин, зэвсэг техникийн шинэчлэлийн асуудлыг судлах хүрээнд энэ онд Дорноговь, Орхон, Дархан-Уул аймгуудад ажилласан бол удахгүй Дорнодыг зорих гэж байгаа нь энэ.

Shuud.mn
Сонин хачин