Цас орж, хүйтэрнэ
2015-10-31

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Гэхдээ ирэх сарын 1-ээс эхлэн цас орж, хүйтрэх нь ээ.

 

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

 

2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:  

2-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 1-нд Алтайн уулсаар, 2-нд баруун зүгийн нутгаар  секундэд түр зуур 18-20 метр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. 

Shuud.mn
Сонин хачин