Өнөөдөр ”Үндэсний өгөх өдөр”
2015-11-01

"Үндэсний Өгөх Өдөр" өнөөдөр тохиож байна. Зургаа дахь жилдээ тэмдэглэж буй энэ өдөрт зориулан олон арга хэмжээг төлөвлөжээ. 

 

 

Тухайлбал, өнөөдөр  11:00-12:00 цагийн хооронд Чингисийн талбайд "‪‎Бид бүгд адилхан‬" уриатай чөлөөт тэврэлт, уулзалт бүхий бүх нийтийн цугларалт болно. Мөн Эрүүл Инээмсэглэл уриатай ‪‎Digital Dental‬ шүдний эмнэлэг тархины саажилттай хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүйгээр үзэж, угаалга, цэвэрлэгээ хийж, үйлчилнэ.

 

Үүнээс гадна “Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ийхөн Тархины сааны холбоо, Сэргээн Засах Эмчилгээний “Таны Инээмсэглэл” төвтэй хамтран Тархины саажилттай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудаар “‎Энэ Бол Би‬” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгээд буй юм. 

 

Үзэсгэлэн энэ сарын сарын 9-ний өдрийг хүртэл гарна.

Shuud.mn
Сонин хачин