Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгов
2015-11-01

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг зөвхөн тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахаар заасан байна.

 

Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд хуулийг нэг мөр, зөв хэрэглэхтэй холбоотой асуудлаар гарсан саналыг үндэслэн тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг явцууруулан хязгаарласан байна гэж Үндсэн хуулийн цэцийн Их суудлын баасан гарагийн хуралдаанаас үзлээ.

 

Мөн хуулиар Улсын дээд шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн албан ёсны тайлбар болгох журмыг тусгайлан зохицуулаагүй байна. Үүнээс үүдэн уг хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн аль нэг танхимаас гаргасан шийдвэр бүр хуулийн тайлбар болох нөхцөл бүрдэн, агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй болж, Улсын дээд шүүхийн 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн хэсгийг болон Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 71 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болголоо.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хэдэн хоцроггдсон нэхдийг болимоор байна
2015-11-01
зочин:
Шүүх үндсэн хуулинд тайлбар хийнэ гэж үү.
2015-11-01