Адель алтан хүнээ зарна
2015-11-01

Британийн дуучин Адель 2013 онд зохион байгуулагдсан “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос Жеймс Бондын “Skyfall” дуугаараа алтан хүний эзэн болсон билээ. Тэрбээр өнгөрсөн сарын сүүлээр урлагтаа эргэн ирж буйгаа зарлаж, “Hello” дуу болон “25” цомгоо худалдаанд гаргасан юм.

 

Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр Лондон хотноо “Hello” гэх тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтынхоо дараа твиттертээ “Оскар”-ын алтан хүнээ худалдаалах гэж буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Удаан хугацаанд хамт байсан энэ шармал эрийг зарна. Авах хүн холбогдоорой” гэж жиргэсэн байна.

 

Дуучин бүсгүй алтан хүнээ зарах гэж буй шалтгаанаа тайлбарлаагүй ч “Өөрөөрөө байхыг хүссэн” хэмээн тайлбарласан тухай “TMZ” сайт мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
арай ингэж болохгүй ээ би энэ дуучныг шүтдэг гэхдээ энэ нь таалагдсангүй
2015-11-02