Гурвалсан уулзалт хийлээ
2015-11-02

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы удирдлагууд өчигдөр Сөүл хотноо чуулж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гурван улсын удирдагчдын уулзалт 2012 оноос хойш зохион байгуулагдаагүй юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр “Тус уулзалт 2008-2012 оны хооронд тасралтгүй зохион байгуулагдаж байсан ч улс төр, газар нутгийн маргаанаас шалтгаалан дөрвөн жил завсардсан” гэжээ.

 

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, хоёр улсын удирдлагуудад хүсэлт тавьж, уулзах санал гаргасан билээ. Энэхүү саналыг Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян нар хүлээн авч, Сөүл хотноо иржээ. Удирдагчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар голлон ярилцаж буй бөгөөд уулзалтын төгсгөлд дээрх асуудлаар хамтарсан мэдэгдэл хийх аж. Уулзалт маргааш өндөрлөх юм.

 

“Сөүл, Токиотой харилцаагаа сайжруулах туйлын сонирхолтой байгаа. Бээжингийн оролцоотой энэхүү зорилгоо биелүүлэх хүсэлтэй байна” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв. Пак Ын Хэ өчигдөр Ли Кэцянийг Хөх ордондоо хүлээн авч уулзаж, хоёр улсын худалдаа, наймааг нэмэгдүүлэх асуудлаар ярилцсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин