Тайваний ой тогтоолтын тэмцээнд Монголын баг тэргүүлжээ
2015-11-02

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тайваний ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн болсон. Уг тэмцээний бага, дунд насанд хүрэгчдийн ангилалд 12 орны 81 оюуны спортын тамирчиид оролцож харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлджээ.

 

Тус тэмцээнд манай улсаас Оюун ухааны академийн тамирчид ОУ-ын Их мастер Ө.Сэнгэсамдан, Их мастер С.Цогбадрах, Өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин нар амжилттай оролцов. Авах боломжит 70 медалийн 38 медалийг хүртжээ. Ингэснээр нийлбэр дүнгээр Монгол улс Тайваний ой тогтоолтын тэмцээнд багаараа тэргүүлсэн байна. Мөн тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Цогбадрах сонсголын ой тогтоолт шалгасан “Spoken number” буюу “Дуут цифр” төрөлд ялалт тогтоожээ. Тэрбээр өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ийг эвдэж, 432 цифрээр шинэчлэн тогтоосон аж

 

Уг тэмцээн нь 12 сард болох 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтаж зохиогдсон чухал тэмцээн аж. .Манай баг тамирчид нийт 20 алт, 4 мөнгө 14 хүрэл медал хүртсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин