Шуурхай албаны машин очих замыг чөлөөлнө
2015-11-02

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол,  авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарласан зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлүүд олон байдаг. Тэгвэл тэдгээрийг хуулийн дагуу буулгаж, чөлөөлөх ажлыг НОБГ-аас нутгийн захиргааны болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

 

Шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасгууд, бусад захиргааны байгууллагуудын албан тушаалтан нар хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Захиргааны болон олон нийтийн барилга байгууламжийг барихдаа газар олголт, захирамж,  барилга эхлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцлийг мэргэжлийн байгууллагуудаас авсан, Барилга байгууламжийн авралтын зам гарцыг барилгын зурагт тусган, зургийн дагуу  барилга байгууламжийг барьсан эсэх. Барилга байгууламж барих, өргөтгөх засварлахдаа мэргэжлийн байгуулагуудаас дүгнэлт зөвшөөрөл авсан, авралтын зам гарц, нийтийн эзэмшлийн зам гарц болон гадна орчны тохижолт, зүлэгжүүлэлтийн талбай, холбогдох норм, дүрмийг зөрчсөн эсэхийг шалгах юм байна. Мөн зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж, барилга байгууламж хоорондын зай хэмжээг  алдагдуулсан, авто зам болон нийтийн эзэмшлийн зам, талбай, авралтын гарцыг хааж  хайс, хашаа, автомашины гарааш барьж, зөөврийн чингэлэг байрлуулсан эсэхэд хяналт тавьж холбогдох хууль, дүрэм норм зөрчсөнийг буулгах, чөлөөлөх ажлыг зохион байгуулна.

 

Түүнчлэн гэр хороололд гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан, зөвшөөрөлгүй хашааг сунгаж  гудамжийг  нарийсгасан, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугам, үерийн аюултай бүсэд байрласан, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжтой эсэхийг шалгана. Ингэхдээ гэр хороолол дахь нийтийн байрны гадна нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан эсэхийг шалгаж, шаардлагатай бол хашааг буулгаж гарцыг чөлөөлнө гэж НОБГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Бурмаа мэдээллээ.

 

Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх арга хэмжээ нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.

 

Б.Хүлэг

              

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Үргэлжлэх хугацаагаа сунгаж сайн үр дүнтэй хийх хэрэгтэй 14 хоногт яаж амжих билээ.
2015-11-03
Зочин:
Zuv.mash erchimtei hiih heregtei
2015-11-02
Зочин:
Зөв, дүүрэн мухар гудамж, замбараагаа алдсан
2015-11-02
chuk:
zov am bish ajil hereg l bolgoj ajillah heregtei neg burchlen shalgah heregtei gants neg duureg horoond heregjuuleed haydaj ulamjlal baidag shuu
2015-11-02
Монгол хүү:
ЁСТОЙ НЭГ ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖИВ ГЭГЧЭЭР ЗӨВ ЗҮЙТЭЙ ЗҮЙЛ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА. БАТ-ҮҮЛ даргадаа урьдчилан гялайлаа...ЯЛАНГУЯА ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖИНД ОРООД МУХАРДДАГ ГУДАМЖИЙГ ХААЖ ГЭРЭЭ БАРИАД ХАШАА ТОЙРУУЛСАН АСУУДАЛ ЗАМБАРААГАА АЛДСАН ТУЛ ЦЭГЦЭЛЖ ӨГНӨ ҮҮ. ХӨДӨӨНИЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ ГАЗРЫН АЛБАНЫХАН ЯМАРЧ ТӨЛӨВЛӨЛТГҮЙ БУУСАН ГАЗАРТ НЬ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОСНООС ИЙМ ЗАВХРАЛ ГАРЧИХААД БАЙНА_БҮХ ГУДАМЖИНД ОРДОГ ГАРДАГ ГАРЦ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ БАЙНА...
2015-11-02
zochin:
zov shiidver bn. heregjdeg ni l yu yum gehees. zovshooroltei zovshoorolgui ni hamaagui orgotgoluudiig bugdiig buulgah heregtei.
2015-11-02