Орланда Блум: Хүүгээ хажуудаа авч, халамжлахыг хүсдэг
2015-11-02

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум өчигдөр ABS телевизийн USA тoday” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ.

 

 

-“Сүнсний баяр”-аар хэний дүрд хувирав?

 

-Би иймэрхүү төрлийн утгагүй баярт тийм ч их ач холбогдол өгдөггүй. Хүмүүс хэн нэгний дүрд хувирч, айл болгоны хаалгыг тогшиж чихэр болон жигнэмэг гуйх нь утгагүй хэрэг.

 

-Таны хүүхэд насны дурсамжид энэ баяр багтдаггүй гэж үү?

 

-Тиймээ.

 

-Гэхдээ таны экс эхнэр Миранда Керр таны хүү Фулин нар энэ баярт ач холбогдол өгч, хэн нэгний дүрд хувирсан байсан. Та энэ бүхнийг мэдсэн үү?

 

-Тэд гайхалтай харагдаж байсан. Бид салцгаасан ч би өнөөдрийг хүртэл Мирандаг твиттер, инстаграм болон фэйсбүүк дагасан хэвээрээ л байгаа.

 

-Тагнах гэсэн нэг арга уу?

 

-Мэдэхгүй байна. Гэхдээ гайхалтай санаа байна. /инээв/

 

-Хүүтэйгээ хэзээ уулзав?

 

-Зураг авалтад оролцож байгаа учир зав тун муу байна. Гэхдээ хүүгээсээ цаг хугацааг харамлахыг хүсэхгүй байна.

 

-Миранда үргэлж л хүүтэйгээ авахуулсан зургаа интернэтэд байршуулдаг. Тэр зургуудыг хараад таны уур хүрдэг үү?

 

-Хүүг минь халамжилж, эцгийн хайрыг дутаахгүй байгаад баярладаг. Хүүгээ их санадаг ч тэвчдэг. Хүүгээ хажуудаа авч, халамжлахыг хүсдэг ч тэр гайхалтай бүсгүйг гүйцэхгүй байхаасаа айдаг. Хүүгээ утгагүй шалтгааны улмаас хохирогч эсвэл зүрх сэтгэл нь өвдөөсэй гэж хүсэхгүй байна. Хүмүүс намайг хүүгээ тоодоггүй хэмээн буруутгадаг. Учир нь надад хүндэтгэх шалтгаан бий. Би яаж ч хичээсэн эхийг хайрыг орлуулж чадахгүй.

 

 

-Холливуудын нэгэн гайхалтай хос саллаа гэх мэдээ шинэхэн байхаа нэгэнт больжээ. Та ч анзаарсан байх?

 

-Анзаарсан. Сэтгүүлчид надаас Мирандагийн талаар асуухаа больсон. Бидний салалт хуучны мэдээ болсон. /инээв/ Би тун баяртай байна.

 

-Салалтын мэдээний дараа та нэг бус бүсгүйтэй нэр холбогдож, заримаас нь “завхай эр” гэх үгийг сонсох болсон?

 

-Тун муухай сонсогдож байна. Энэ орчлонг ганцаараа туулахад дэндүү бэрх байна. Тэгээд ч би ганц бие. Ямар бүсгүйтэй уулзах нь миний эрх.

 

-Та ихэвчлэн олны танил бүсгүйчүүдтэй нэр холбогдож байна. Тиймээс таныг ангуучлах сэтгүүлчдийн цуваа огтхон ч татрахгүй байгаа хэрэг. Эхнэр болон хүү чинь энэ мэдээллийг хүлээн аваад хэрхэх бол. Та энэ тухай бодож үзсэн үү?

 

-Надад таалагдсан учир би уулздаг. Мирандагийн зүрх, сэтгэлийг шархлуулах гэж би тэр бүсгүйчүүдтэй уулзаагүй. Хүү минь цаг хугацааны явцад хайр гэх зүйлийг мэдэх болно.

 

-Ямархуу бүсгүйчүүд таалагддаг вэ. Ямар шалгуураар болзоонд урьдаг вэ?

 

-Би сайхан нүдтэй бүсгүйчүүдэд тун дуртай. Нүд нь бүгдийг ярьж өгдөг.

 

-Сүүлийн үед таныг реалити шоуны од Ким Кардашианы дүү Кендал Женнертэй болзож байгаа хэмээн мэдээлж байгаа. Энэ үнэн үү. Танд Кендал таалагддаг уу?

 

-Тиймээ, таалагддаг.

 

-Тэгэхээр болздог гэсэн үг үү?

 

-Энэ бүсгүй надад таалагддаг. Би зүрхээ өгөхөд ч бэлэн байна. Бид хэд хэдэн удаа оройн зоог барьцгаасан. Надад үнэхээр таалагдсан. Дахин уулзахыг хүссэн ч ажлаас болоод уулзаж чадахгүй байна.

 

 

-Кендал Женнер өмнө нь дуучин Жастин Бибертэй болздог байсан. Энэ асуудлаас болж дахин зодолдох вий дээ?

 

-Надад тэр хүү хамаагүй.

 

-Өнгөрсөн оны долоодугаар сард та хоёр нэгэн зоогийн газраар үйлчлүүлж байхдаа зодолдсон. Юунаас болсон юм бэ?

 

-Тэр надтай бүдүүлэг харьцсан. Би зохих ёсны хариуг нь өгсөн. Тэгээд л боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин