Онгоц гадны нөлөөтэй осолдсон гэв
2015-11-03

Оросын  агаарын тээврийн “Когалыавиа” компанийн “Airbus A321” онгоц өнгөрөгч бямба гаригт Египетийн Синайн хойгт осолдож, 224 хүн амиа алдсан билээ. Ослын газар Орос болон Египетийн 200 гаруй шинжээч ажиллаж байна. Египетийн аврагчид онгоцны хар хайрцагийг Москвагийн талд хүлээлгэн өгч, шинжилж байгаа юм.

 

Албаны хүмүүсийн мэдээлснээр хар хайрцагнуудыг мэдээллийг тайлахад хамгийн багадаа 10 өдөр шаардлагатай гэжээ. Тэгвэл ослын газар ажиллаж буй шинжээчдийн мэдээлснээр “Airbus A321” онгоц гадны нөлөөтэй осолдсон гэв.

 

Онгоцны сэг хаа сайгүй шидэгдсэнээс гадна ослын газраас пуужинтай төстэй биетийн хэлтэрхий олсон хэмээжээ. Оросын Тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч Александр Нерадко “Онгоцны сүйрлийн шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. Онгоц осолдоход гадны нөлөө орсон эсэх нь тодорхойгүй байна. Мөн ослын газар ажиллаж буй манай улсын шинжээчид онгоцны сүйрэлд нөлөөтэй гэх гадны биетийн ул мөр илрүүлээгүй” гэж мэдэгджээ.

 

Санкт-Петербург хотноо ирээд буй 167 иргэний цогцсыг таних ажиллагаа 25 хувьтай явагдаж байгаа хэмээн тус хотын удирдлагууд “TASS” агентлаг уламжлав. Сүүлийн үеийн мэдээгээр аврагчид ослын газраас тус онгоцны хамгийн бяцхан зорчигч 10 сартай Дарина охины цогцсыг олж, албаны хүмүүст хүлээлгэн өгсөн гэв. “Охин чихмэл туулгайгаа маш чанга тэвэрсэн байсан” хэмээн нэгэн гарч “AFP” агентлагт ярьжээ.

 

Өнөөдөр Синайн хойгт осолдсон онгоцны сэгийг Санкт-Петербург хотноо авчирч, нарийн шинжлэхээр болсон хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Пескою мэдэгдэв. Ослын шалтгааныг олохын тулд Герман болон Францаас тусламж авах хүсэлтээ Оросын талаас илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Orosin agaarin dairalt engiin ard emnelgiig bumbugdsn gj bsn.hariu cohilt bhaa.
2015-11-04
Zochin:
Aimar yum burxan mini,ene xorvo der Xun xune l alj bx yumda unexer uruvdultei xaramsaltai end yavj bsan xumus yundch burugui shude
2015-11-03
Зочин:
darina ohin orowdoltoi yum
2015-11-03
Unen:
Pytin akh zunuj dee
2015-11-03
Зочин:
Тэгье гэхээр америкууд чинь сандраад уурлаад байна ш дээ
2015-11-03
bak:
chi ch yu ch oilgohgui erguu ats yum daa. End Islam gej shashin yamar ch hamaagui. Tom gurnuudiin dald dain yavagdaad bn malaa
2015-11-03
Зочин:
Исламын хэт даврагсадыг газрын хөрстэй тэгшилж хүч чадлаа үзүүлэх цаг болжээ.Зөвхөн бөмбөгдөх биш цэрэг техникээ оруулж бүр мөсөн устгах хэрэгтэй
2015-11-03
bak:
chi ch yu ch oilgohgui erguu ats yum daa. End Islam gej shashin yamar ch hamaagui. Tom gurnuudiin dald dain yavagdaad bn malaa