Б.Батбаяр дасгалжуулагч шилдгүүдийн сургалтыг удирдана
2015-11-03

Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид АНУ-ын Лас-Вегас хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон, эхний найман багийн нэгээр шалгарч ирэх оны Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөхөөр болсон.

 

Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-оос ДАШТ-д эхний наймд шалгарсан багийн дасгалжуулагчдад сургалт хийхээр шийдвэрлэжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос томилогдсон шилдэг дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнд манай эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр багтсан байна.

 

Тэрбээр ирэх 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо болох эрэгтэй, эмэгтэй, чөлөөт бөхийн дасгалжуулагч нарын сургалтыг АНУ-ын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнерийн хамт удирдах юм байна.

 

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene batbayr sain dasgaljuulagch emegtei choloot bohiig sain udirdaj baigaa gehdee yapon americiin dasgaljuulagch nariin haanach hvrehgvi yugaa zaah geed baigaa yum bol doo bolimoor yum ene vnen shvv
2015-11-28