Популизмд “хүлэгдсэн” баялаг
2015-11-03

Чуулган бүрээр л стратегийн орд газруудын төсөл хэлэлцэгдсэн ч өнөө өгөөжөө өгсөн нь нэгээхэн ч үгүй. Эдийн засгийн эргэлтэд оруулах том том ордын төсөл цаасан дээр “хэрэгжиж”, хууль боловсруулах дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын хооронд хавчуулагдсаар бүтэн жилийг үдэх нь. Намрын чуулганы нөр их ажилтай энэ өдрүүдэд ч стратегийн ордуудын төсөл өргөн баригдаж, хэлэлцэгдсээр.

 

Эдийн засгийн замд популизм хөндөлсөөд ер урагш хөдөлгөхгүй нь. Энэ жил “Тавантолгой”-н орд нам эвсэл гэхээсээ илүүтэй эрх баригч хүчний дотор фракц, бүлэглэлийн зөрчлөөс үүдэн гацсан. Мега төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Монгол Улсын сайд М.Энхсайханд албан тушаалаас нь өөр эрх мэдэл алга.

 

Өнөөдөр Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийн хэмжээг тогтоохоор УИХ хэлэлцэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар орохоор байсан боловч хойшлогдсон. Ганцхан жилд гурав дахь удаагаа парламентаар хэлэлцэгдэж байгаа энэ хуулийн төсөл Засгийн газарт дахин буцаагдах ч магадлалтай. Өнгөрсөн хаврын чуулганаар энэ төслийг хэлэлцэхэд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч, тусгаарласан төсөл оруулж ирэхийг Засагт үүрэгдэн буцаасан. Энэ дагуу гүйцэтгэх засаг дахин төслөө өргөн барьсан хэдий ч парламент дахь нам, эвсэл тэр дундаа Засгийн газарт хамтарсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвлийн гишүүд эсрэг байр суурь илэрхийлэв. Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах бол Гацууртын ордын хэсгийг ч бүхэл нь хамруул хэмээн улс төржив.

 

Ноён уулын ойр орчмыг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах нь зөв хэмээн гишүүн Ч.Улаан хэлсэн бол гишүүн Г.Уянга Ноён уулын орчмыг бүхэлд нь тусгай хамгаалалтад авахыг эсэргүүцсэн гишүүдийн нэрийг зарлана хэмээсэнд УИХ-ын дарга “Санал хураалт нээлттэй явагдаж, гишүүдийн хэн дэмжих, хэн эсэргүүцэх нь тодорхой харагдана, жижиг улс төржилтөө боль” хэмээн зэмлэж харагдана ээ.

 

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан  ажлын хэсгийнхэн хаврын чуулганы турш хав дарж байсаар хаалтын өдрийн өмнөхөн дүгнэлтээ танилцуулсан. Хаврын чуулганы хавсрагатай өдрүүдэд “Тавантолгой-“н төслийг гацаасандаа баяртай байдгаа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг бахдалтай ярьсан байна лээ. Дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төслийг хавраас намрын хугацаанд сая нэг боловсруулан гараасаа гаргаж байгаа бололтой. Өнөөдөр нэр бүхий 40 гишүүний гарын үсэгтэй  Тавантолгой”-н ордын тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьснаа Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээлсэн.  

 

Уг тогтоолын төсөлд “Тавантолгой”-н нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн заалтыг орууллаа. Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж оруулж өгсөн байна. “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг саналын эрхтэй байх ёстой гэж үзсэн.

 

Тавантолгойн гэрээг байгуулахдаа дараах чиглэл барихаар заасан. Үүнд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлого баримталж, оруулж ирэх ёстой гэсэн. Энэ тогтоолын төсөл батлагдсаны дараа Тавантолгойн орд газрыг ашиглах талаар Монгол Улс өөрсдөө 51 хувиа, төмөр замын 51 хувиа мөн эзэмшиж хөгжүүлэх ёстой. Засгийн газар дур мэдэн өмнө нь хийж байсан гэрээний нэгэн адил 98 хувийг нь гадаадын нэг улсад өгөхөөр гэрээг хийж болохгүй гэдгийг баталгаажуулж өгсөн байна.

 

Засгийн газар тун удахгүй “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх нь. Энэ долоо хоногт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

 

Дээрх стратегийн том ордууд эдийн засгийн эргэлтэд орж, их мөнгөний урсгал наашлахгүй энэ жилдээ байтугай ирэх сонгуулийн өмнө ч найдаад нэмэргүй. Гэвч ирэх жилүүдэд алсыг харсан шийдлийг энэ парламент баталж чадах уу, популизмд тушигдах уу гэдгийг харах үлдлээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ordond arxi tamxi seks uariad manaraad suuj bsan abgaig tosol uariad ajil xeregch ctarailad uabxar sanaand buuxgui uma
2018-05-24
Зочин:
Ишшшш, хөөрхий дөө гэж.... мөн ч болоогүй байна даа. Манайхан бүүр их юм үзэж байж л ухаарах болтой дог.
2015-11-03
Зочин:
Хэн батлахын, юм өгнөө гэдгий нь...Оюутолгой хаана байна. Ухсаар л ухсаарл зөөсөөр л байгаа. Монголчуудыг молигодчихоод л өдөр шөнөгүй зөөж л байгаа. тэгээд бас өрөнд оруулсаад л Гоё. Төр бүх баялгаа хурааж авах хэрэгтэй. Яг ОРос, Аргентин Бразил, шиг. Тэгж байж бмд босно. Зэрлэг капиталистуудын тухай юу ч мэдэхгүй тэнэг хүмүүс шулуулаад хоосон хоцорон гэдгээ ерөөсөө ч олж харахгүй юмаа.
2015-11-03
Зочин:
90 оноос хойш хэдэн тонноор нь ухуулж зөөлгөчихөөд та нар өнөөдөр яасан БАяжаа юу. Улам ядуурч улам өрөнд орж байгаа дээрээ ч бодож болдоггүй юм байх даа. Харанхуй мунхгаараа шулуулаад дуусах нь л дээ.
2015-11-03
Зочин:
20 жил ухаад танд юу наалдсан. Яасан ухаардаггүй хүмүүс вэ дээ..энчдоо.
2015-11-03
Зочин:
Донгосоод бай л даа. Социалаизм ард түмнээ зүдрүүлэгүй баялгаа хамгаалаад ирсийн. АН гарч ирээд улсаа ч зүдрүүлж, хамаг сайхан уул усаа ухаж иөнхөж сайхан байгаа нь хаа байна. хүлж байгаа харин ч маш сайн.
2015-11-03
Ataarhuu mongol ZAN:
ATaaarHuuu Horsoltoi Teesen MONGOL zan.......Mohgolcuud Ugaasaaa Iim l Ard Tymen.... Toriin Tolgoinuuud Arduud Yalgaaagyi... Boon ShUNAL.... Os HoNZON.....Abilgatai Temseh Bish Os HoNZON AbAH ni CUHAL......
2015-11-03
BoLIJ Teneg mongolcuud:
Mongolcuud YANGA ganbaatart Ih Hairtai biz deee......Odoo goe yaduu AMIDARaad goe baigaaa tiimee. EH ORON geeeddd lllll.....Husaaad Baidag JINHENE Horlogj Nar.....Ene Humuuusiiig ih Demjdeg bizdeee
2015-11-03
Зочин:
20 жил ухаад танд юу наалдсан. Яасан ухаардаггүй хүмүүс вэ дээ..энчдоо.
Bolimooe yumaa:
Neg l ih bidnii umnuus eh oronch gej tseejee deldsen populistuud neg l ih haramlasan humuusiig gutgesen novshnuud Ih hurald odoo neg shirheg hiij buteehiig yaridag gishuun baihaa bailaa suuldee erunhii said tusluudee demjij tatvaraa usguj tusvuu burduuleh geheer urvagchaaraa duudduuldag bolloo Ingej bolohguiee hinshuu Ganbaag sangiin saidaar Uyanga-g uul uurhain saidaar taviad uiliig uzmeer yum bnadoo Hudlaa hun shuumjilj showddag humuus yaahiig harmaar yum
2015-11-03
Зочин:
Ишшшш, хөөрхий дөө гэж.... мөн ч болоогүй байна даа. Манайхан бүүр их юм үзэж байж л ухаарах болтой дог.
Зочин:
salaa tumur zam
2015-11-03
МАЛЧИН:
Асуулт 1. 51 хувьд оногдох хөрөнгө оруулалтын мунгу хаана байна вэ 2. Зардлыг нь хянаж чадах уу 3. ОТ-н 34 хувийг бид эзэмшдэг.Зардлыг нь хянаж чадаж байгаа бил үү
2015-11-03
Uyanga:
Uyanga gej horlon suitgegchees Noyin uul urnuj bui gamshig bolon tend amia aldsan hunii am nasiig nehye
2015-11-03