Смитийн охин 15 нас хүрэв
2015-11-03

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийн бага охин Уилов Смит өчигдөр 15 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин эр фэйсбүүктээ охинтойгоо авахуулсан зургаа байршуулж “Чи бол миний амьдралын утга учир. Би чиний төлөө амьдарч, чиний төлөө үхэх болно. Хөөх хонгор минь. Чи хоёрхон секундын өмнө энэ хорвоод хүрэлцэн ирлээ. Охиндоо төрсөн өдрийн баярын мэнд хүргье” гэж бичсэн байна. Охины ээж Жада твиттертээ “Төрсөн өдрийн мэнд хүргье” гэж жиргэжээ.

 

Уилл Смит 2007 онд “Би бол домог” гэх кинонд эхнэр, охиныхоо хамт тоглосон билээ. Тус кино Уиловын анхны уран бүтээл бөгөөд өнгөрсөн 2009 оноос тэрбээр дуучин, жүжигчин болсон юм. Тэрбээр гурван цомгоо гаргасан бөгөөд жилийн орлого нь 27 сая ам.доллар аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин