Аффлек эргэн иржээ
2015-11-03

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек 2012 оноос хойш ямар нэгэн уран бүтээлд тоглоогүй байсан юм. Тэгвэл жүжигчин эр удаан хугацааны завсарлагаа эцэслэж, уран бүтээлдээ эргэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр 1923 оны үеийг харуулах “Live By Night” киноны гол дүрийг бүтээхээс гадна тус уран бүтээлийн найруулагчаар ажиллаж байгаа аж. Кино 2017 онд нээлтээ хийх гэнэ. Уг бүтээлд Аффлекээс гадна жүжигчин Зое Салдана, Сиенна Миллер нар дүр бүтээж байгаа юм.

 

Тус уран бүтээл нь Аффлекийн найруулж буй хоёр дахь бүтээл бөгөөд өмнө нь “Argo” киног найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон юм. Энэхүү кино 2012 оны “Оскар”-ын шилдэг кино болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ug ni ih avyastai hun baina lee
2018-12-12