Х.Баттулга, А.Гансүх нарыг гэрчээр байцаана
2015-11-03

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, “Эл Си Ти Эс” компанийн гүйцэтгэх захирал БНСУ-ын иргэн Ли Ёнг, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэлтсийн дарга З, “Бизнес Имблоёд” компанийн захирал Б нарын дөрвөн хүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

 

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 буюу мөнгө угаах гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгааг албаны эх сурвалж хэлсэн.

 

Түүнчлэн Б.Батзаяа нарын хамтаар “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал асан Ж.Бат-Эрдэнэ нарыг баривчлах тушаал гарсан байсан гэж мэдээлэгдсэн. Тэгвэл уг мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэсэн юм. Харин монголын төмөр замын хэрэгтэй холбоотойгоор тодорхой албан тушаалтан, бусад хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах ажлыг зохион байгуулж байна гэсэн. Энэ ажил хэргийн мөрдөн байцаалтын явцад цаашид ч үргэлжлэх аж. Тухайлбал, тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Х.Баттулга нараас гэрчийн мэдүүлэг авах бололтой. Энэ талаар өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлсэн байсан.

 

Өнөөдөр хэвлэлүүдээр "Самсунг СТ"-н дансанд орсон ашиг 130 гаруй сая долларын 70 хувь нь буцаж Монгол руу нэг хүний дансанд орж, цаашаагаа таван хүний данс руу шилжсэн байна гэх эх сурвалжийн мэдээлэл нийтлэгдэж байна. 2013 онд Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанитай байгуулж, Чингис бондоос 200 сая ам.долларын санхүүжилт олгосон гэгддэг. Гэтэл төмөр замын ажлыг гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр монголын компаниудыг авч ажиллуулж байсан Өмнөд Солонгосын гэгдэх “Самсунг СТ” компани нь монгол компани байсан гэж зарим эх сурвалж мэдээлэв.

 

Энэ мэт олон таамаг, сураг дагуулсан монголын төмөр замын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.  

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Battulga exleed shalguulchixaad daraa ny shudarga baitsgaa geerei za
2018-03-08
Зочин:
Bas nuguu muuhai charlaa chavgantz shig hooloitoi baasanhuu yaagad duugui bn
2015-11-04
Зочин:
Ардчилсан нам сөнөлөө
2015-11-04
сдө:
хаха бас идсэн мөнгөнөөс хүртсэн үү
2015-11-03
z:
zamteevriin yamand bga hujaa Jargaliig horij shalgaval ih yum garna
2015-11-03
tuya:
Hulgai hiisen bn sh de! Iim ih munge. Shunal hyazgaargui. Uls turngeed bh um baihgui ee, munge hulgailna, gazar shoroogoo zarna... Eh oronch geed bgaa erhemee
2015-11-03
tul:
shaasan munguu tul
2015-11-03
ТОРГУУД ЗАЛУУ:
ЭНЭ ХАРИН Ч САЙН ЮМ БОЛЛОО ОДОО Л ХЭН ГЭДЭГЭЭ ХАРУУЛАХ БОЛОМЖ ГАРЧ БАЙНА.ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНЫГ ШУДАРГА,ЭРЧ ХҮЧТЭЙ,ХЭНЭЭС Ч ХАРААТ БИШ,ЭХ ОРНОО ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ МОНГОЛЫН ИРГЭН БҮР УУРАЙЛАН ДЭМЖИХ БОЛНОО...
2015-11-03
сдө:
хаха бас идсэн мөнгөнөөс хүртсэн үү
Irgen:
Hujaa Jargaliig bas shalgaa
2015-11-03
Монгол цус:
Үнэхээр ёстой хэлэх үг ч алга энэ бол улс төр хийж байгаа зүйл огт байхгүй санхүүжилтээ авчихаад юу ч хийгээгүй шороо овоолоод л орхичихсон дүр зураг харагдаж байсан зөвлөгөө энэ тэрийнхээ мөнгийг оруулахаар бараг хагас тэрбум доллар болж байна лээ арайчдээ ямар их шуналтай ханаж цаддаггүй хүмүүс вэ эх орон маань дампуурлаа зарлахад бэлэн болчихсон, ард түмэн нь ядуурч хоосорч туйлдаж гүйцлээ эх орноо хайрлах сэтгэлгүй ямар адын хүмүүс вэ эд нар, эх оронч царайны ард ийм л баг өиссөн луйварчид байсан байна шүү дээ, бидний цөөхөн Монголчууд яасан ч их тэвчээртэй дуулгавартай хүлцэнгүй юм бэ
2015-11-03
X.Battulga. Ta Ene novshnuudaas salax neg garzan .:
Ch.Saihanbilegees , salax xergtei shuu , Xugiin novshnuudaas Mash Xurdan salaxgui bol Olon Xyniig Shorongiin Xataas bolxon bna shyy! Ch.Saihanbilegiig Ogzruulhgui bol Tom asuudal bolon shyy!
2015-11-03
X.Battulga. Ene novshnuudaas salax neg garz bi sh:
X.BATTULGA Ta Ene xugiin novshnuudaas salax neg garzan Ch.Saihanbileg , Ogzruuljiij salnaa shyy! Ch.Saihanbileg mash Xurdan salaxgui Mash Olon Xyn Shorongiin Xataas bolno !
2015-11-03
Baterdene:
Ard tumen mini ekh oronyg mini kheden luivarchid khuvaagaad idej, urund oruulj utund bariulj duuslaa shuu!!!! Ene Genco Battulag khuvichlal nereer ulsyn olon uildveriig uneduulj avchikhaad yasan shunaltai bna aa!!!!
2015-11-03
ЗОЧИН:
ЖОНХУУ БАТТУЛГА ЭХ ОРОНЧ ДҮР ЭСГЭЭД ХУЛГАЙ ХИЙДЭГ БАЙСАН БАЙНА ШҮҮ
2015-11-03
zochin:
Erdenchimegee chi naad tumur zamd oruulsan 280 say USD-n zartsuulaltiig shalgaach.Ih shalgah durtai hun dee ug ni.Jenko Gansukh Batzaya 3-tai huvaachihsan uym uu chi.
2015-11-03
Зочин:
YAG TEGJ T TAARLAA
2015-11-03
jenkog barij hori.:
jenkog barij hori.buh hurungiig ni huraa.yag hyadat shig.
2015-11-03
12457899:
Женко-Гансүх 2 ямар аймаар юм бэ. Худлаа эх оронч царай гаргаж байгаад нөгөө ТЗ-ийн хэдэн зуун сая долларыг чин өөрсдөө хармаадчихсан байна ш тээ. Даан ч Таван толгойг улааран эсэргүүцээд байсан юмаа. ЕС Алтанхуяг мэдээд л тэр Гансүхийн яамыг татан буулгаж, Батзаяаг ажлаас халсан байна ш тээ. Тэгэнгүүт нь Гансүх, Женко нар Алтанхуягийн хүргэн Дэнзэн, зөвлөх Гансүх нарыг нь бхоьж хорисон юм байна даа. Женко-Гансүх-Бадамжунай нараас хурдан салахгүй бол энэ МОНГОЛЫН ТӨР, ЭНЭ улс чин хөмрөх нь байна шүү. Одоо Мөнхбаясгалан, Оргилмаа гэсэн авгай нар бааахан мөнгө аваад л Ард түмний толгойг угааж эхлэх байх даа.
2015-11-03
Ozhin:
Genco Mongol ulsaa oshoo horsoliin ulmaas horlohoo bolih heregtei! Bid odoo boltol tomor zamgui gadaad zah zeel deer yamarch orsoldoh chadvargui, uil laigii n bid amsch bna. Odoo tarhi ugaahaa boli.
2015-11-03