Ихэнх нутгаар хүйтэрнэ
2015-11-04

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2015 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв  

6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна. 

 

Shuud.mn
Сонин хачин