Палестин хүү халдлага үйлджээ
2015-11-04

Палестины Ришон Лезион гудамжинд өчигдөр орон нутгийн цагаар 17.50 цагт хутгатай этгээд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлага үйлдэгч тус улсын иргэн 19 настай хүү байжээ. Тэрээр гурван хүн хутгалж, гэмтээсэн бөгөөд шархтсан 80 настай эмэгтэйн биеийн байдал тун байгаа гэнэ. Цагдаагийнхан гэмт этгээдийг буудан хороожээ. Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд Ришон Лезион гудамжинд байрлах Тэл Авив гэх эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүрээс гарч ирсэн эмэгтэйчүүдийг гэмтээж, хэргийн газраас зугтаасан байна.

 

Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Луба Самри “Халдагч этгээд ямар зорилгоор олон нийтийн газар алан хядах ажиллагаа явуулсан нь нууц хэвээр байна. Одоогоор халдлагын захиалагч тодорхойгүй байна” гэж хэлжээ. Израйлийн эрх баригчид палестинчуудын эсрэг хориг тавьснаас болж тус улсын иргэд дургүйцлээ илэрхийлэх болсон юм. Өнөөдрийг хүртэл олон мянган хүн Газын зурвасын ойролцоо зөрчилдөж, нэг нэгнийхээ эсрэг галт зэвсэг ашиглаж буй нь тогтоогдсон юм. Өнгөрсөн сард палестинчууд Израйлийн томоохон хотуудад дараалласан халдлага үйлдэж, 20 гаруй хүний аминд хүрчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин