Твиттер зүрхтэй болжээ
2015-11-04

Олон сая хэрэглэгчтэй твиттер “favorites” гэх одны дүрстэй тэмдэгтээс татгалзаж, зүрхтэй болсон тухай “www.mashable.com” мэдээллээ. Тус компани энэхүү шинэ товчлуураа лайк хэмээн нэрлэсэн бөгөөд танд таалагдсан жиргээ эсвэл мэдээллийн дор тус зүрхэн хэлбэртэй лайкийг дарах боломжтой болжээ. Тус лайкийг өчигдрөөс эхлэн ашиглах боломжтой болсон байна.

 

Твиттерийн хэрэглэгчид өнөөг хүртэл “favorites” тэмдэгийг лайк гэдгийг мэддэггүй байсан бөгөөд бараг ашигладаггүй нь судалгаагаар тогтоогджээ. “Хэрэглэгчид шар өнгийн одыг лайк гэдгийг мэдэхгүй зүгээр л чимэглэл хэмээн андуурдаг байсан. 10 хэрэглэгчийн 1-2 нь л энэ тэмдэгтийг лайкийн үүргийг гүйцэтгэж байгааг мэддэг байсан. Хүмүүст илүү ойлгомжтой болгохын тулд одыг зүрхээр сольсон юм” хэмээн тус компанийн твиттерт бичжээ.

 

Техникийн мэргэжилтнүүд зургаан сарын турш тус тэмдэгт дээр ажилласан гэнэ. Твиттерийн зүрх цохилж эхэлсний дараа тус компанийн цахим сүлжээнд 1.4 сая хэрэглэгч талархалаа илэрхийлжээ.    

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин