Энгийн нь зутарч байхад ялтан нь ямбалж сууна
2015-11-05

УИХ-ын нэгдсэн чуулганаар Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталсан. Ингэснээр өршөөлд хамрагдаж буй 2500 гаруй иргэн маргаашнаас албан ёсоор эрх чөлөөтэй болох юм. Vvнтэй холбогдуулан цагдаагийнхан өнөөдрөөс өндөржvvлсэн бэлэн байдалд шилжлээ. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд хорих, тэнсэх, ял хойшлогдсон, торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, эрх хасах ялтай 13375 хvн бий. Тэднээс хорих, баривчлах ял эдэлж байгаа 6635 хvний өршөөлд хамрагдах нь 2383 иргэн юм. Тэдгээрээс бvрэн чөлөөлөгдөх нь 1702 хvн гэнэ. Vлдсэн нь хоёр жилийн ялаа хасуулж, бусад хугацааны ялыг vргэлжлvvлэн эдлэх юм. 

 

Харин цагдаагийн байгуул­лагын хяналтад тэнсэх, ял хойшлогдсон нийт 5373 хvн байгаа гэж байна. Тэднээс өршөөлд хамрагдаад бvрэн суллагдах нь 4498. Өөрөөр хэлбэл, 83.7 хувь нь ялгvй болох аж. Шийдвэр гvйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа торгох, албадан хөдөлмөр эрхлvvлэх, эрх хасах, эд хөрөнгө хураах төрлийн ялтай 1367 ялтнаас 1259 нь өршөөлд хамрагдахаар байгаа юм байна. Нэг vгээр хэлбэл тэнсэнтэй, тэнсэнгvй нийлээд 2961 хvнд Монгол Улсын төрийн өршөөлийг vзэх нь. УИХ-ын гишvvн Ц.Оюунгэрэл “Өнгөрсөн ху­­гацаанд Монголын төр таван удаа Өршөөлийн хууль баталсан. Vvнд хамрагдаж суллагдсан иргэдийн нэг хувь хvрэхгvй хvмvvс дахин гэмт хэрэг vйлдсэн гэх судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, өршөөгдсөн хvмvvсийн 99 хувь нь сайн нийгэмшиж чадсан гэсэн статистик удаа дараа гарч байсан.

 

Тэд өршөөгдөж гарсны дараа нэгэнт төрийн өршөөл хvртэж байгаа юм чинь иргэншиж, нийгэмшиж дахин хэрэгт холбогдохгvй байя гэдэг сэтгэлгээ давамгайлдаг гэсэн статистик судалгаа байдаг. Тэгэхээр энэ удаад өршөөгдөж байгаа иргэд ч гэсэн ийм сэтгэлгээтэй байх болов уу гэж vзэж байгаа” хэмээн их уужуухан бодолтойгоор хариулжээ. Vнэхээр энд, тэндээс өгөөд байгаа статистикийн мэдээнд итгэж байгаа бол энэ улсынх нь эдийн засаг хямарчихаад байхад хэдэн цагдаагаа өндөржvvлсэн байдалд шилжvvлж, зvдрээгээд, эцэст нь илvv цагийн хөлс зэргийг олгох ямар хэрэг байна вэ. Яг vнэндээ мөрөөрөө ажлаа хийж, амьдрал ахуйгаа өөд нь татах гэж яваа хvмvvс энэ нийгэмд чинь буруутан нь болж хувираад байнгаа юм бус уу. Хэзээ энгийн иргэн ажлаа хийж, амьдралаа өөд татсаны төлөө төрөөс урамшуулал гуйдаг байлаа.

 

Тvvнтэй адил нэгэнт “Монгол Улсын нэрийн өмнөөс.....” гэж уншуулчихаад эргээд төрийн “хайрыг” хvртээд байгаа хvмvvст атаархал ч төрөх шиг. Ингээд биччихээр ухаантнууд нь маныгаа “Шоронд очиж амьдар” гээд баахан зvхэх байх л даа. Гэхдээ атаархаж, бухимдахаас өөр арга алга. Өршөөл vзvvлэх тухай хуулийг бvхэлд нь хэрэгжvvлэхэд улсаас 130 сая төгрөгийг шийдвэрлэж өгч байгаа юм гэнэ. Ямар баян, бас энэрэнгvй төр гэхээрээ ийм байдаг юм. Шийдвэрлэж өгсөн хөрөнгөнөөс нь орон нутгийн иргэдийг хvргэх зардал, өвлийн улирал учраас зарим нөхрийнх нь дулаан хувцасыг шийднэ л гэнэ. Ц.Оюунгэрэл гишvvний “Наймдугаар сард суллагдсан бол халуун, дулааны vед хvмvvс орон байртай, ажилтай болох, ах дvvгээ олж очих асуудлууд зардал багатайгаар шийдэгдэх боломжтой байсан. Энэ хууль сунжраад бvтэн хоёр сар хагасын дараа хэрэгжиж эхлэж байна. Vр дагавар нь цаг агаарын хувьд өөр нөхцөл байдалд өршөөл явагдах гэж байна.

 

Одоо улирлын чанартай ажлууд хаагдчихсан, орон гэрийн асуудал хурцаар тавигдана. Орон гэргvй, хувцас хунаргvй хvмvvсээ яах вэ гэдэг асуудал дахиж яригдана. Хөрөнгө санхvvгийн шинэ асуудал гарч ирнэ гэсэн vг” гэж хэлсэн vгийг санахаар Өршөөлийн хуулийг оройтуулсан хvмvvст бурууг нь тохох ёстой ч юм шиг. Энэ мэтчилэнгээр төрийн өршөөлд бvрэн утгаараа хамрагдахаар болж. Цаашлаад Өршөөл vзvvлэх комиссийн зvгээс Хөдөлмөрийн яам руу албан бичиг явуулж, орон нутгийн хөдөлмөрийн байцаагч нар очсон ялтнуудтай нэг бvрчлэн уулзаж, ямар мэргэжилтэй, ямар ажил хийх боломжтой зэргийг нь судалж, сул орон тоог санал болгох, мэргэжлийн сургалтуудад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулна. Хэрэв дээр дурдсан 130 сая төгрөгийг хамгийн шаардлагатай эрvvл мэнд эсвэл боловсролын салбарт зарцуулсан бол хичнээн хэрэгтэй байсан бол. Ийм байхад энгийн иргэд бухимдахаас яах вэ дээ. Монгол Улс 2013 онд л гэхэд төсвөөс хоригдлуудад зориулж жилд 12 тэрбум төгрөгийг зарцуулдаг байсан.

 

Өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тарааж байсан гэж өнөөгийн Шадар сайд Ц.Оюунбаатар хэлж байсан удаатай. Монгол Улс Vндсэн хуульд “Монголын ард тvмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, хvний эрх, эрх чөлөө, шударга ёс, vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хvн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжvvлэхийг эрхэм зорилго болгоно” гээд заачихсан учраас гэмт хэрэгтнvvд болон Өршөөлийн хуульд хамрагдагсаддаа их найр тавьж байгаа биз. Тэгвэл vлдэж буй “мөрөөрөө” амьдарч, сурч, ажиллаж байгаа иргэдийг хэрхэх болж байна вэ. 

Ажил олдохгvйн улмаас хог тvvж, өдөр хоногийг өнгөрөөж байгаа хvмvvсийг хэн харж, хандах болж байна. Ардчилсан нийгэмд адилхан сонгох, сонгогдох эрхтэй ч төрийн хайр, хишгийг хvртэх эсэхэд ийн хоёр туйл харуулаад байвал энгийн иргэдийн бухимдал буцлаад суугаад байхгvй л болов уу. Аливаад учир бий. Vvнтэй адил гудамжинд ажилгvй тэнэж, орох оронгvй хогийн цэг, орц, байшингийн хонгил хэсч яваа иргэдийнхээ ирээдvйд илvv анхаарал тавих нь илvv vр дvнтэй арга юм биш vv.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
мэрэгжилээ дээшлуулж туршлагаа солилцоод бид гарлаа дахиж яг баригдаач барьж та нар харагдаач гээд л зарим нь дуулж байх юм
2015-11-05
Зочин:
Гэмт хэрэг хийсэн бол хохирогч байгаа л биз дээ хохирогчид нь тэгээд хохчинь болоод л өнгөрөх юм байна л даа новшийн хууль хэн санаачлаад байнаа
2015-11-05
Зочин:
Хулгайч луйварчдаа өршөөгөөд үнэн шударгаар хөдөлмөрлөж амьдрах гэж ядаж байгаа мань мэт нь хохироод л өнгөрөх юм байна л даа хэрэг хийсэн л бол хариуцлагаа үүрэх л хэрэгтэй ийм байхад яаж гэмт хэргийн гаралт буурах вэ дээ харин ч өршөөх бус хүлээх хариуцлагыг нь чангатгах хэрэгтэй
2015-11-05
ЗОЧИН:
ХЭРЭГ ХИЙСЭН ХҮНИЙ ЭРХ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ДЭЭР ТАВИГДАХ ЮМАА ОДОО ХЭД НЬ ХЭРЭГТ ДАХИН ХОЛБОГДОХ БОЛОО ТЭГЭХДЭЭ БҮГДЭЭРЭЭ БИШ Л ДЭЭ ЭНЭ ДОТОР ХОГИЙН ЮМНУУД БАЙГАА БАЙХДАА
2015-11-05
Зочин:
Оюунгэрэл авгай угаасаа эргүү амьтан шдээ
2015-11-05
иргэн:
Ял авах хэрэг хийж тийм газарт байгаа хүмүүсийг өршөөж суллачихаад, ажил хийх гэж зүдэрч яваа иргэдээ яагаад өршөөхгүй байгаа юм бэ? Эхлээд Наранд амьдрах эрхтэй, татвар төлөх үүргээ гүйцэтгэх гэж ядарч яваа иргэдээ харж үзээчээ.
2015-11-05
Zaya:
Aldsan zaluusig demjih ni mash zod bolomj olgoh ni zob shu de
2015-11-05
GDX:
Үгүй энэ хугацаагаа гүйцээгээд суллагдаж байгаа хүмүүст ингэж зардал гаргадаг юм уу? Хоригдож байх үедээ ажил хийж дансандаа мөнгөтэй болдоггүй юм уу?Гадаадын кинон дээр чинь гаргаад явуулчихдаг юм биш үү?Ядарсан эдийн засагаа бодоод үүнийг нь дууриагаад аваач
2015-11-05