Хоёр зорчигч амьд үлджээ
2015-11-05

Ачаа тээврийн “Antonov-12” гэх онгоц өчигдөр 17.00 цагт Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх буудлаас хөөрснийхөө дараа осолдсон билээ. Тус онгоцонд 41 хүн зорчиж явсан бөгөөд ослоор 36 хүн амиа алдсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврах албанаас мэдээлснээр “Ослоор хоёр зорчигч амьд үлдсэн” гэв.

 

Эмнэлэгт хүргэгдсэн хоёр зорчигчийн нэг нь 18 сартай хүү байсан гэнэ. Суданы Улаан загалмайн нийгэмлэг ослын газраас 36 зорчигчийн цогцсыг олж, албаны хүмүүст хүлээлгэн өгсөн гэжээ. Аврах ажиллагаа үргэлжилж байна. Ослоор Суданы 12 иргэн, Америкийн таван иргэн, Оросын нэг иргэн амиа алдсан байна. Онгоц Жуба хотоос Палойч тосгонд хүрэхээр төлөвлөж байжээ.

 

Амиа алдагсдын тоо баталгаатай бус байгаа юм. “ВВС” агентлаг “ослоор 36 хүн амиа алдсан” хэмээсэн бол “AFP” агентлаг “ослоор 18 хүн амиа алдсан”, “CNN” агентлаг “21 хүн амиа алдсан” гэх мэтээр зөрүүтэй мэдээллийг иргэдэд хүргэж байна.

 

Ослын газарт ажиллаж буй Өмнөд Суданы Тээврийн сайд “Ослоор 36 хүн амиа алдсан” гэж хэлсэн билээ. Осолдсон онгоцыг 2012 оноос Өмнөд Суданы тал хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөхөд ашиглах болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин