Осол гаргасан жолооч хэргийн газрыг орхиж зугтжээ
2015-11-05

Зам тээврийн осол гаргасан жолооч хэргийн газрыг орхиж зугтжээ. Сүхбаатар дүүргийн нутэг дэвсгэр Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын дээд сургуулийн баруун замд марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 43 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.

 

Зам тээврийн осол хэрэг нь хэний ч санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгдэж болох учраас осол гаргасан жолоочийг хэргийн газрыг орхиж явахгүй байх. Хэрэв ослын газрыг орхиж зугтсан тохиолдолд хэрэг улам хүндэрдэг гэдгийг Замын цагдаагийн газраас жолооч нарт анхааруулдаг.

 

Мөн хууль заасны дагуу осол, хэрэг гаргасан жолооч нь осол өртөгчид эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх түргэн тусламж дуудах болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байдаг.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин