С.Бямбацогт: Яагаад нэгдэж болохгүй гэж
2015-11-05

Өчигдөр өглөөнөөс эхлээд “МАН, МАХН хоёр эвсэл болж 2016 оны сонгуульд оролцохоор яриа хэлцэл хийж эхэллээ” гэх мэдээлэл хуурай өвсөнд ассан тvймэр шиг л “Тусгаар тогтнолын ордон”-оос хальж төрийн ордны өнцөг булан бvрээр нисэлдэж эхэлсэн. МАХН-ын Гvцэтгэх товчоо хуралдаж анхлан гаргасан энэ санаачлагыг МАХН-ын ахмадууд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт сонордуулсныг тэдний зvгээс талархан хvлээн авсан дуулдана. Харин энэ талаар УИХ дахь МАН-ын бvлгийнхэн ялангуяа бvлгийн дарга С.Бямбацогт сонсоогvй тууж явсан гэнэ. Энэ талаар тvvнээс бяцхан тодруулга авснаа хvргэж байна.

 

-Ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон хамтарч оролцохоор МАН, МАХН-ын удирдлагуудын тvвшинд ярилцаж эхэлсэн гэж байна. Та энэ талаар ямар бодолтой байна?

 

-Энэ талаар одоогоор надад олигтой мэдээлэл алга байна.Харин хоёр намын удирдлагуудын тvвшинд энэ асуудлыг ярилцаж эхэлсэн гэдгийг анх удаа л өөрөөс тань сонсож байна. Гэхдээ МАХН-ын зvгээс тиймэрхvv санал яриа гарсан гэдгийг бол сонссон. Ер нь нэг угшилтай намууд яагаад нэгдэж болохгvй гэж. Хэрвээ намын удирдлагын хvрээнд асуудлыг шийдэж чадвал өнөөдөр УИХ-д байгаа МАН-ын 26 гишvvн гучин хэдvvлээ болно гэсэн vг шvv дээ. Хэрвээ тэгж чадвал дараагийн бvтэц, vйл ажиллагаанд нэг их хvндрэл vvсээд байхгvй цаашаа явчих боломжтой болно. Мэдээж vvнтэй холбоотойгоор Засгийн газрын асуудал яригдаж ч магадгvй юм.

 

-Хэрвээ эвсэл задарвал Ч.Сайханбилэгийн толгойсон Засгийн газар чадамжгvй болно гэсэн vг vv?

 

-Тэгэлгvй яахав. Асуудал тэгж эргэвэл Засгийн газрын асуудал яригдаж болзошгvй. Гэхдээ “Шударга ёс” эвсэл Засгийн газарт 50-иас дээш хувийн суудал байхгvй шvv дээ. Тэдний сайд нар засгаас гарвал МАН-ын зургаан сайдыг чөлөөлсөнтэй адилхан “Шударга ёс” эвслийн сайд нарыг гаргаад оронд нь АН-аас сайд нараа томилоод явах бололцоотой.

 

-МVАН-ынхан vлдэж, бие даагчидтай эвсээд Засгийн газрын vлдсэн сайд нарыг томилоод явах хувилбар байж болох уу?

-Бvрэн бололцоотой л доо. Гагцхvv асуудал тэгж эргэвэл шvv дээ. -Эрхзvйн хувьд боломжтой гэж vv? -Яагаад болохгvй гэж. Засгийн газар огцрохгvйгээр “Шударга ёс” эвслийн МАХН-ын сайд нарыг танхимаас гаргаад бусад нам, бие даагчидтай эвсэл болоод Засгийн газраа цааш нь аваад явах бvрэн боломжтой.

 

-МАН, МАХН хоёр нэгдвэл аль нэрээрээ явах бол?

-Манай нам анх 1921 онд МАН нэртэйгээр байгуулагдсан тvvхтэй. Харин дараа нь 1924 онд МАХН гэж нэрээ өөрчилсөн байдаг. МАН-ын дvрмэнд “МАН нь МАХН-ын эхлэл бөгөөд vргэлжлэл мөн” гээд заачихсан. Тийм болохоор энэ хоёрыг салгаж ойлгохын арга байхгvй юм. Ерөөсөө л еэвэнгийн хоёр тал гэсэн vг л дээ. Товчхондоо манай намын дvрмэнд зааснаар МАХН нь МАН-ын салшгvй нэгээхэн хэсэг нь юм.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ эвэр хошуут яагаад мэдээгүй явсан гэж.Гэвч албан тушаалын өвчтэй нөхөд нь амархан эвсэж Энхбаярын гарт орохгүй байх л даа. Энхбаярын гэсгээлтээс айх байлгүй дээ.
2015-11-06
үзэл баримтлалгүй болсон намууд шүү дээ:
сонин дүр зураг харагдаж байна хэрэв МАН-МАХН эвсэл боллоо гэхэд жижиг намуудыг АН өөртөө татах гэж эсвэл бие даагч нарыг зохион байгуулалттай гаргаж ирвэл МАН-МАХН ялна гэхэд хэцүү шүү намыг 25 жил сонголоо аль ч нам адилхан үзэл суртал үзэл баримтлал гэж байхгүй болсон энэ 2 нам зүүний соц дек гэх боловч намын толгойд байгаа нөхдүүд аль хэдийн либерал болон консерватив үзэл баримтлал итгэл үнэмшилтэй болсон хөрөнгөжсөн авилгажсан тийм байж соц дек ярих хэрэггүй
2015-11-06
үзэл баримтлалгүй болсон намууд шүү дээ:
сонин дүр зураг харагдаж байна хэрэв МАН-МАХН эвсэл боллоо гэхэд жижиг намуудыг АН өөртөө татах гэж эсвэл бие даагч нарыг зохион байгуулалттай гаргаж ирвэл МАН-МАХН ялна гэхэд хэцүү шүү намыг 25 жил сонголоо аль ч нам адилхан үзэл суртал үзэл баримтлал гэж байхгүй болсон энэ 2 нам зүүний соц дек гэх боловч намын толгойд байгаа нөхдүүд аль хэдийн либерал болон консерватив үзэл баримтлал итгэл үнэмшилтэй болсон хөрөнгөжсөн авилгажсан тийм байж соц дек ярих хэрэггүй
2015-11-06
ss:
enkhbayargui bol man hensh ch bish 12 ond yalaa
2015-11-06
Балт:
Хоёр нам гэждээ .нэг л намлдаа уг нь.ярьвал бичвэл их л юм бн доо.яршиг цаашаа .залхаж бн .бутрах жижигрэх тусам хүчгүй болно гэдгээ мэддэггүй малууд дээр сууж бгаа гэж бодхоор шал дургүй хүрээд байхын .маниасаа доор сэтгэж байж яаж намыг .улс орныг авч явахын..хүмүүс минь ирэх жил ёрөөсөө сонгууль өхөө больцгооё.50 дээш хувь н оролцоогүй байхад эд ёр яадгииг харцгаая
2015-11-06
Равдан:
Энэ урвагч, авилгачдаар МАН одоо дутна гэж vv? Наад Энхбаяр МАХН тайгаа хамт живж яваа усан онгоц. Онгоц живэхээр хархнууд амьд vлдэх гэж бужигнадаг юм. Одоо онгоцтой нь хамт живvvл..
2015-11-05
монгол:
ее одоо ойлголоо ЕЭВЭН гэдэг нам юм б
2015-11-05
НАМБАРЫН ЭНХБАЯР ТАНД:
МАХН - ЫН ДАРГА НАМБАРЫН ЭНХБАЯР ГУАЙ ЕЕРЕЕ САНААЧЛААД БУЦАЖ ХУРДХАН ШИГ НИЙЛУУЛЭЭД ХАРИН ЕЕРЕЕ МОНГОЛЫН УЛС ТЕРД ОГТ ОРОЛЦОХОО БОЛИХ ТУХАЙГАА АЛБАН ЕСООР ЗАРЛААД МОНГОЛ УЛСЫНХАА ТУУХЭНД УЛДЭХ ЕСТОЙ ШУУ!!!!!!!!!ОДОО ТА ЗУГЭЭР Л САЙХАН АМАР ДАА. ЭРДЭМ НОМЫНХОО АЖЛЫГ Л ХИЙЖ НАМБАЙЖ СУУГААРАЙ!!!! МОНГОЛ ТЕРИЙН ГУРВАН ТОМ АЛБЫГ ХАШСАН ЦОРЫН ГАНЦ АЗТАЙ ААВЫН ХУУ ТА ИНГЭЖ БАЙШИН САВ, ЕЕРЕЕ ОГТ МЭДЭХГУЙ БИЗНЕС- Т ОРОЛЦОЖ ХУТГАЛДАЖ БОЛДОГГУЙ ЮМ АА!!!!! ТА ТЕРИЙН ТОЛГОЙД Ч ТУМНИЙХЭЭ БУЯНААР ЗЕНДЕЕ ЗАЛАРЛАА БАС ААВЫН даа ч МУУСАЙН АРДУУДЫНХАА АДИЛ МОНГОЛ ТЕРИЙН ХУУЛИЙН ДАГУУ СУУЖ УЗЛЭЭ. ОДОО ТА ГАНЦХАН ГЭГЭЭРЭЛ РУУ Л УЛАМ ТЭМУУЛЭХ ЕСТОЙ. ХАРИН ТА ЕШЕЕ ХОНЗОН ЕЕРТЕЕ ХУРИМТЛУУЛАХ ТУТАМ ТА Л ЕЕРЕЕ УЛАМ ЗОВЖ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ТАНЫГ ХУНДЭТГЭЖ ЯВДАГ ХУМУУСЭЭ Ч ЗАЛХААНА ШУУ!!!!!! ЭР АЛДАА Л БИЗ, ЭРЭГ НУРАА Л БИЗ. ДЭЭГУУР ХАРААД Л МАЛИЙТЛАА ИНЭЭГЭЭД Л АМЬДРАНА ШУУ!! ЭЭ ДЭЭ ЭНЭ МИНИЙ УГИЙГ Л ОГООРЧ ТУН БОЛДОГГУЙ ЮМ ШУУ!!!!! ААВ, ЭЭЖ ЧИНЬ АМЬД БАЙНА. ЯДАЖ ТЭР ХОЕРЫНХОО СЭТГЭЛИЙГ АМРААГААРАЙ!!! ТА БУРХА
2015-11-05
Зочин:
Хэрэггүй байх аа
2015-11-05
зочин:
зөв бүлэг хулгайчдын бөөгнөрөл оромж болсон ардчилсан намыг улс төрөөс арчихгүй бол улс орыг худалдаад дуусах нээ
2015-11-05
Зочин:
НОЁН УРВААЧ, НОХОЙ ШАРВААЧ.... гэж
2015-11-05
Зочин:
дэмжиж байна.
2015-11-05