Хөдөлмөрийн хамтын маргаан ажил хаялтад шилжих үү
2015-11-05

 

Засгийн газар цалин нэмэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул МҮЭХ-ноос хэлэлцээрийн талуудтай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа. Хамтын маргаан үүсгэсэн тухай шаардлага хүргүүлснээс хойш Засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй учраас тус холбооноос зуучлагч томилуулах саналыг СБД-ийн Засаг даргад хүргүүлжээ. Гэвч түдгэлзсэн хариу ирүүлсэн тул дээрх хариуг өгсөн шалтгаанаа тайлбарлахыг шаардаж, цалин нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж МҮЭХ хэвлэлийн хурал хийв.

 

МҮЭХ, Засгийн газар болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран энэ оны нэгдүгээр сарын 15-нд төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэх гурван талт хэлэлцээрийг хийсэн. Ингэснээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр улсын төсвөт 90 тэрбум төгрөгийг суулгажээ. Гэвч цалин нэмэгдүүлэхгүй, Засгийн газраас тодорхой хариу өгөхгүй 10 сар өнгөрсөн учраас МҮЭХ-ноос хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлжээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга зуучлагчийг тайлбаргүйгээр томилох үүрэгтэй байдаг. Ямар нэгэн шахалт байгаа болов уу гэж бодож байна” хэмээв. 

 

Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх алхмыг Засгийн газраас хийгээгүй тохиолдолд, маргаан ажил хаялтын хэлбэрт шилжих төлөвтэй байгаа аж. Ажил хаялтад хүрвэл МҮЭХ хариуцлага хүлээхгүй гэдгийг хэлэв.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Hun:
Zov sh dee,irgediinhee toloozasgiin gazar yu iij bnaa.yu ch hiihgui humuus tsohorch bna
2015-11-05
kolumb:
eruu saihnaar
2015-11-05