Хар тамхины хэргээр дөрвөн эмэгтэйг саатуулжээ
2015-11-05

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Тусгай ажиллагааны газрынхантай хамтран хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээд буюу нэр бүхий есөн хүнийг баривчлаад удаагүй байна. 

 

Гэтэл өчигдөр дахиад хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 24-28 насны дөрвөн эмэгтэйг саатуулжээ. Тэдэнд анхны шинжилгээ хийхэд хоёр нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Мөн тэд их хэмжээний ice буюу мөс гэх хар тамхи, мансууруулах төрлийн бодис биедээ авч явсныг нь илрүүлжээ.

 

Цагдаагийн байгууллагад одоогийн байдлаар хар тамхины гэсэн тодотголтой 150 гаруй холбогдогчтой 60 гаруй хэрэг шалгагдаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин