Клунигийн эхнэр жирэмсэн болжээ
2015-11-05

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр, өмгөөлөгч Амаль Клуни жирэмсэн хэмээн Америкийн “OK” сэтгүүл өнөөдөр худалдаанд гарсан шинэ дугаартаа мэдээлжээ. Хос өчигдөр нээлтээ хийсэн “Өлсгөлөн тоглоом” киноны шинэ ангийн нээлтэд оролцсон тухай “www.okmagazine.com” мэдээллээ.

 

 

Нээлтийн үеэр Амаль ягаан өнгийн даашинз өмссөн байсан бөгөөд гэдэс нь томорсон байжээ. Түүнийг 14 долоо хоногтой хэмээн тус сэтгүүлд мэдээлсэн ч хосууд батлаагүй юм. Өнгөрсөн сард тус сэтгүүл Амалийг жирэмсэн хэмээн мэдээлж байсан.

 

Клуни хүүхэдтэй болохыг хүсдэг тухайгаа саяхан “ABS” телевизэд өгсөн ярилцлагынхаа дурьджээ. Тэрбээр “Би ойрын өдрүүдэд эмэгтэй болохыг хүсэх боллоо. Би хүүхэдтэй болохыг хүсч байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин