Төв замыг хаана
2015-11-07

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг  энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн 11:00-13.00 цагийн хооронд Чингисийн талбайн зүүн талын зам, Гадаад хэргийн яамнаас Төв шуудангийн уулзвар хүртэл, Төв шуудангийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн  баруун хойд уулзвар хүртэл, Богд уулын арын зам, Их тэнгэр, Их Монгол улсын гудамжнаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг түр хугацаагаар хэсэгчлэн хаана.

Shuud.mn
Сонин хачин