Агаарын дайралтын үеэр 23 иргэн амиа алджээ
2015-11-08

 

Оросын тусгай хүчин өнгөрсөн сарын 30-ны өдөр Сирийн Доума хотын төвд агаараас цохилт өгөх үедээ олон иргэний аминд хүрсэн хэмээн тус улсын Хүний эрхийн байгууллагаас буруутгалаа.

 

Тус байгууллага “Оросын агаарын дайралтын үеэр 23 иргэн амиа алдсан. Амиа алдагсдын дунд 1-10 насны зургаан хүүхэд байгаа” гэж мэдээлжээ. Амиа алдсан иргэдээс гадна 100 гаруй хүн гэмтэж, эмнэлэгийн тусламж авчээ.  Пентагон “Оросуудын агаараас дайралт өгсөн бүс нутагт хэт даврагчид эсвэл зэвсэгт бүлэглэлүүд эрхээ тогтоогоогүй байсан. Цохилт өгсөн газарт Сирийн сөрөг хүчнийхэн амьдардаг байсан” гэжээ.

 

Дээрх мэдээллийн дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам “Агаарын дайралтын үеэр энгийн иргэд хохироогүй” гэж мэдэгджээ. Оросын удирдлагууд Сирийн Хүний эрхийн байгууллага болон Пентагоныг мэдээллээ баталгаажуулахыг шаардсан байна.

 

Цагаан ордон “Оросууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бус Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг дэглэмийг унагаахад голлох үүргийг гүйцэтгэж буй сөрөг хүчинд цохилт өгч байгаа” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
jiriin ard tumen urtuj bgaa ni haramsaltai.gewch bbugduhuus uir argagui l dee.ene aluurchid udahgui azid ireed bidniig ch alj magadgui ayultai zerleg. hognuud.oros bolon iaranii tsohilt zuw huchtei bnaa.
2015-11-20
Зочин:
hudalaa daa
2015-11-08
Зочин:
Барууны хэдэн бууны нохой үхчихээд эзэд нь боож үхэх гэж худлаа мэдээлэл цацаж байхгүй юу даа
2015-11-08
Зочин:
төмөр торонд хийсэн аливат шашинтангуудыг зэвсэгийн агуулахын хажууд амьд бамбай болгож байгаа.
2015-11-08
Зочин:
baruunii medeelliin dainii puujin delbersiin bgaa bizde.
2015-11-08