Эдди Мерфи есөн хүүхэдтэй болно
2015-11-08

 

Холливуудын нэрт жүжигчин Эдди Мерфигийн найз бүсгүй Пейж Бачер ирэх оны тавдугаар сард амаржихаар болжээ. Хос өнгөрсөн долоо хоногт хүүхэдтэй болж буйгаа мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл Британийн “UK” сэтгүүл жүжигчин эрийг холливуудын хамгийн их хүүхэдтэй алдартнаар нэрлэсэн байна. Ирэх тавдугаар сард Бачер амаржсанаар Эдди Мерфи есөн хүүхдийн эцэг болж байгаа юм. “UK” сэтгүүл жүжигчин эрийг "алдарт аав" хэмээн тодорхойлжээ. Жүжигчин эрийн анхны гэргий Николь Росе таван хүүхэд төрүүлсэн билээ.

 

Харин удаах байранд жүжигчин Мел Гибсон бичигджээ. Тэрбээр найман хүүхэдтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин