Түүхэн уулзалт болно
2015-11-08

Хятадад иргэний дайн дууссан буюу 1949 оноос хойш Хятад, Тайванийн удирдлагууд уулзаагүй билээ. Сингапур улсад өнөөдөр 17.00 цагт БНХАУ-ын дарга Си Зиньпин, Тайванийн Ерөнхийлөгч Ма Юн Жи нар уулзахаар болсон юм. Хагас зуун жилийн дараа зохион байгуулагдаж буй дээрх уулзалтыг олон улс “Түүхэн уулзалт” хэмээн дүгнэсэн байна.

 

“Удирдагчид газар нутгийн маргаан болон худалдааны асуудлаар голлон ярилцлах болно” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.

 

Өнгөрсөн онд Бээжин хоёр улсын дунд үүсээд буй хүйтэн уур амьсгалаа өөрчлөхийн тулд анхлан уулзах санал гаргасан. Энэхүү саналыг Тайвань хүлээн авсан билээ. Тус уулзалтад Бээжинг төлөөлөн Тайванийн асуудал хариуцсан дарга Ван Ючи, Тайпейг төлөөлөн Хятадын асуудал хариуцсан дарга Жан Жихун нар оролцсон юм. Хятадын удирдлагууд өнөөдрийг хүртэл Тайванийг өөрийн нэг хэсгээ гэдэг. Харин Тайвань өөрсдийгөө тусгаар улс хэмээн тунхаглажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин