Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-11-09

УДЭТ-т

10:00 цагт "Ромео Жульетта" жүжгийн хэвлэлийн хурал зохиогдоно. Хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд олон шинэ, сонирхолтой мэдээллүүд хүргэх болно.

 

Спортын төв ордонд

12:00 цагт Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Д.Даваахүүгийн нэрэмжит U-19 насны УАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа болно.  Лавлах утас 90111185

 

MN мэдээллийн төвд

11.00 “Z 24” олон улсын нислэгийн тийз захиалгын Монголын анхны онлайн ОТА системийн нэг жилийн ойн хүрээнд монгол залуус эх орондоо өөрсдийн оюун ухаанаар IT технологид тулгуурлан хамтдаа баялаг бүтээх боломж бий болгох, компанийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр сая төгрөгт хүргэх зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12.00 Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог аж ахуйн нэгж, байгууллагуудад бий болгох стандартыг хэрэгжүүлэх заавар MNS OHSAS 18002 үндэсний стандарт батлуулсантай холбогдуулж мэдээлэл хийнэ.

 

12.30 ”Хот хөгжүүлэлтийн шийдэл” ТББ, “JCI Монгол” байгууллагаас “Монгол хүний хамгийн муухайн араншин” үндэсний хэмжээний судалгааны дүнг танилцуулна

 

13.00 Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга П.Мөнхтайван, сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаяр, “Халх гол-миний нутаг” ТББ хамтран “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Shuud.mn
Сонин хачин