Хөвсгөлд газар хөдөлжээ
2015-11-09

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ. Тус сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км-т энэ сарын 7-ны бямба гарагт өглөөний 06:42 цагт У-51080/00//, Ө-101041/00// газар зүйн солбилцолд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна гэж Одон орон герфизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

 

Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээс тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин