Льюис Оросын иргэн болохыг хүсчээ
2015-11-09

Британийн нэрт тамирчин, Дэлхийн боскын хүнд жингийн аварга Леннокс Льюис иргэншлээ сольж, ОХУ-ын иргэн болох хүсэлтэй буйгаа мэдэгдсэн тухай “TASS” агентлаг уламжлав. Тэрбээр энэ амралтын өдөр ОХУ-ын Мэргэжлийн боксын холбооны дэд ерөнхийлөгч Андрей Рубинскитэй уулзах үерээ Оросын иргэн болохыг хүсч буйгаа илэрхийлжээ.

 

Боксчин эр “Би энэ талаар удаан бодсон. Хүмүүст таалагдахгүй байж магад. Гэхдээ би их удаан бодож, дээрх шийдвэрийг гаргасан” гэж хэлжээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Оросын боксын холбооны удирдлагууд тамирчинг иргэншлээ солихыг ятгасан” гэжээ. Боксын холбооны дэд ерөнхийлөгч “Бидний яриа их удаан үргэлжилсэн. Тэр одоо шийдвэрээ гаргах болно” гэсэн байна. Льюис Британи болон Канадын иргэншилтэй билээ.

 

Өнгөрсөн есдүгээр сарын 12-нд АНУ-ын нэрт боксчин Рой Жонс ОХУ-ын иргэн болсон билээ. Ерөнхийлөгч В.Путин түүнтэй уулзсныхаа дараа иргэншил олгохыг зөвшөөрсөн юм. Тамирчин “Би одоо Оросын иргэн болсон. Баяртай байна. Би жилийн дотор орос хэлийг төгс сурах болно” гэж хэлжээ. Жонс дөрвөн жинд аварга болсон дэлхийн анхны боксчин юм. Тэрбээр карьерийнхаа турш 70 тулаан хийж 62-т ялалт байгуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
хар сармагчин африкруугаа тонилохгүй яасын бол хахахах
2015-11-12