Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй
2015-11-09

УИХ дахь бие даагчийн зөвлөл мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар оролцсон юм.

 

Бие даагчдын зөвлөл Төрөөс баримтлах хөгжлийн бодлого төлөвлөлт, Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

 

Харин Хятадын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийг дэмжихгүй байгаа гэдгээ мэдэгдлээ. Хятадын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн 800 орчим сая ам.долларыг нь Эгийн голын усан цахилгаан станц барих төсөлд зарцуулна. Бие даагч гишүүд  томоохон хөрөнгө оруулалт хийж Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг түргэтгэж байгаа нь Монгол улсад ашигтай,  ОХУ-аас эрчим хүчний хараат байдал арилах сайн талтай  ч хэтэрхий их зардал гэж үзэж байгаа аж.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Одоо яригдаж байгаагаар бол Эгийн голын усан цахилгаан станц 315мВт-ын хүчин чадалтай. Хүчин чадал нь өссөн байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ийм хэмжээний цахилгаан станцад 800 орчим сая.ам доллар зарцуулна гэдэг бол арай өрөөсгөл. Тодруулбал, 1мВт нь 2.6 сая ам.доллар болно. Тэгэхээр энэ харьцангуй өндөр үнэ дээр анхаарал хандуулах ёстой” гэсэн юм. Түүнчлэн бие даагч гишүүд хэдийгээр энэ ажилд тендер шалгаруулах хэдий ч үнэ нь нэг их буулгуйгээр Хятадын компани авах нь тодорхой” гэсэн юм.

 

Харин Хамтын тэтгэврийн тухай хуулийг сайтар нягталж олон улсан туршлага зэргийг харгалзах хэрэгтэй гэлээ.   Учир нь зарим нэг улсад ийм төрлийн хууль гарахаар хөрөнгө мөнгө ихтэй хөгшин хүмүүстэй гэрлэх гэх мэт сөрөг асуудлууд олон гардаг гэдгийг анхааруулсан.

 

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт өргөн баригдсан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслүүдийг сайтар нягтал үзэх шаардлагатай гэж үзсэн гэдгээ бие даагч гишүүд хэлсэн. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг төдийлөн дэмжихгүй байгаа бөгөөд сонгуулиар гарч ирсэн нам бүр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг буруу жишиг тогтохоос эмээж байгаа гэсэн байр сууриа илэрхийллээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
xятадаас мөнгө зээллээ хятадууд аар хийглгэлээ авсан зээлээ эргүүлээд хятад ах нартаа хүүтэй буцааж өгнө ах нь дүүдээ мөнгө өгнө дүүнь буцаагаад ах даа өгнө
2015-11-09
Baagii:
Unen hudal surag sonsuutaa l hevleliin hural zarlaj hiigeed l eheldeg ene nohdiig POPULIST gehgui oor heniig populistuud geh ve dee. Zov ch buruu ch eserguutsdeg zoruu buruu oilguuldag ni ednii meh yum uu daa
2015-11-09
Зочин:
Энэ нэг пизда бүх юмыг эсэргүүцэх юм.
2015-11-09
Зочин:
Balai yum
2015-11-09
G:
Muu populist
2015-11-09
Dorj:
Za ingeed degee taviltaa ehellee dee! Amar zugeer yu ch hiihgui hereldeed suuj bai.
2015-11-09