“Ромео & Жульетта”-ийн нээлт пүрэв гаригт болно
2015-11-09

Гэрэл зургуудыг MPA.MN

 

УДЭТ-ын тайзнаа Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн “Ромео & Жульетта” жүжиг 20 жилийн дараа дахин "амилна". Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар, залуу жүжигчид “Ромео & Жульетта” жүжгийг авангард, пост модерн чиглэлээр амилуулж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

 

Ромео & Жульетта

 

Залуу жүжигчин  Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар гол дүрд нь тоглосон “Ромео & Жульетта” жүжгийн нээлт ирэх пүрэв гаригийн 17.00 цагт УДЭТ-ын гадна талбайд болно. Жүжиг энэ сарын 12-21, 26, 27, 29-нд 18.00, 19.00 цагт тайзнаа тавигдана.​

 

Shuud.mn
Сонин хачин