Хамтарсан бэлтгэл эхэллээ
2015-11-10

"Рио-2016" олимпийн наадамд оролцох ОХУ-ын жүдо бөхийн шигшээ баг Азийн цуврал тэмцээнүүдийн бэлтгэлээ манай улсад базаахаар ирээд байгаа билээ. Хоёр улсын шигшээ багийн хамтарсан бэлтгэл өчигдөр Спортын төв ордонд эхэлсэн. Энэ сарын 18-ныг хүртэл  Спортын төв ордны "Б" зааланд явагдах юм байна.

ОХУ-ын шигшээ баг дараах бүрэлэдхүүнтэй иржээ.

Эрэгтэй баг:

Беслан Мудранов /ДАШТ-ий мөнгөн медальт, Европын анхдугаар наадмын аварга/,

Роберт Мшвидобадзе

Дмитрий Кликов-Европын /АШТ-ий хүрэл медальт/

Михайл Пульяев /ДАШТ-ий хошой мөнгөн медальт

Камал Хан-Магомедов /ДАШТ-ий хүрэл медальт

Арсен Галстян /2012 оны олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт/

Денис Лаврентев

Арби Данилханов

Муса Могушков /ДАШТ-ий хошой хүрэл медальт/

Денис Ярцев /"World Masters"-ийн аварга/

Магомед Назмудинов /Залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт/

Ален Хубецов

Сиразудин Магомедов /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/

Иван Виробев

Кирилл Денисов /ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт/

Адлан Бисултанов

Тагир Хайбулаев /2012 оны олимпийн аварга, 2011 оны дэлхийн аварга/

Эмэгтэй баг:

Наталья Кондратева /Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт/

Кристина Румьянцева /Дэлхийн "Универсиад" наадмын мөнгөн медальт/

Ирина Дольгова

Ирина Заблудина /Залуучуудын дэлхийн аварга/

Пари Суракатова /Армийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт/

Екитрина Валькова

Ирина Газиева

Алена Прокопенко

Алена Качаровская

Анастасия Дмитриева нар манай улсад бэлтгэлээ базаахаар ирээд байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин