Ан Сан Су Чи ялалт байгуулсан гэв
2015-11-10

Мьянмар улсад өнгөрсөн амралтын өдөр 25 жилийн дараа анх удаагаа бүх нийтийн сонгууль явагдлаа. Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намыг тэргүүлэн Нобелийн шагналт Ан Сан Су Чи оролцсноороо онцлог боллоо. Тэрбээр сонгуульд ялалт байгуулвал цэргийн дэглэмийг түлхэн унагааж, шинэ Засгийн газар байгуулахаа мэдэгджээ.

 

Хагас зуун жилийн турш тус улсыг цэргийнхэн захирсан бөгөөд энэ удаагийн сонгуулиар тус дэглэмийг унагаах зорилготой зохион байгуулагдсан хэмээн ажиглагчид үзэж байна. Энэ удаагийн сонгуульд 91 намын 620 нэр дэвшигч өрсөлджээ. Сонгуулийн хороо “Мьянмар улс сонгуулийн насны 30 сая иргэнтэй. Сонгуульд нийт иргэдийн 80 хувь нь саналаа өгсөн. Өчигдөр 8.00 цагаас саналын хуудсыг тоолж эхэлсэн” гэж мэдээлжээ.

 

Сонгуулийн урдчилсан дүн хараахан гараагүй буй ч Ан Сан Су Чигийн дэмжигчид Янгон хотын төвд цугларч, ялалтаа тэмдэглэж эхэлсэн байна. Дэмжигчид “Бид түүхэн сонгуульд ялалт байгууллаа” гэх лоозонгуудыг барьцгаасан байна. Ан Сан Су Чи сонгуулийн дүн гараагүй байгааг дэмжигчиддээ сануулж буй ч парламентад олонх болсон гэдэгтэй эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ.

 

Хунтын дэглэмийн үед 15 жил гэрийн хорионд өнгөрүүлсэн Ан Сан Су Чи сонгуульд ялалт байгуулсан ч ерөнхийлөгч болох боломжгүй хэмээн армийн хэвлэлийн албанаас мэдээллээ. 1990 онд баталсан хуулинд гадаадын иргэнтэй гэр бүл болсон, иргэншлээ сольсон хүмүүсийг төрийн тэргүүнээр сонгогдохыг хориглосон билээ. Ан Сан Су Чи Британийн иргэн Мишельтэй гэрлэж, хоёр хүүтэй билээ. Хөвгүүд нь Британийн иргэншилтэй юм. Энэхүү хуулийг Ан Сан Су Чиг Ерөнхийлөгч болгохгүйн тулд баталсан хэмээн иргэд үздэг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
манай тагнуулын хүмүүс төрийн бодлогод хэр нэмэртэй мэдээлэл цуглуулж зөвлөмж хүргүүлдэг бол гадны төрийн тэргүүнүүд энд тэнд явахдаа хэлж байгаа үг үйлдэл бүхэн нь урдаас нарийн тооцож бэлдсэн нэлээн сүрхий далд утга агуулгатай байдаг тэр дундаа монгол ирсэн зарим нь монголтой холбоотой мэдээллийг гарын таван хуруу шигээ мэдэж үг хэлж байгаа зэрэг нь манайд нууц далд юм байгаа гэхэд эргэлзээ төрүүлж байна шүү
2015-11-10
Зочин:
Ухаантай эмэгтэй манайд ирээд л дур эсгэсэн ардчилал аюултай гэж хэлчихээд л буцсан даа
2015-11-10