Оросын тамирчид сэргээш хэрэглэдэг
2015-11-10

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэдэг хэмээн буруутгаж, олимпид оролцох эрхийг нь хасахыг шаарджээ. Энэ талаар Британийн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Оросын тамирчид сэргээш хэрэглэдэг гэх асуудал олон улсын спортын салбарыг хөдөлгөөнд орууллаа. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг буюу “World Anti-Doping Agency” өчигдөр ноцтой мэдэгдэл хийж, Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг олон улсын зэрэглэлтэй тэмцээнд оролцох эрхийг нь тодорхойгүй хугацаанд хязгаарлахыг шаарджээ. Тус агентлаг Оросын тамирчдыг сэргээш хэрэглэдэг гэх 323 хуудас бүхий тайлангаа танилцуулж, сэргээшийн эсрэг Москвагийн лабораторийн захирал Григори Родченког “тэнэг” хэмээн тодорхойлжээ. Түүнийг 1400 орчим сэргээшийн шинжилгээг устгаснаас гадна мөнгөөр сэргээшийн хариуг өөрчилдөг байсан хэмээн буруутгасан байна. Родченко тус агентлагийн мэдээллийг үгүйсгэж, “Time” сонинд “Ямар ч баталгаагүй, худал мэдээлэл байна. Та бүхэн баттай мэдээллээ үзүүл” хэмээн хариу хэлжээ.

 

Шинжээчдийн гаргасан тайланд дурьдснаар Оросын хөнгөн атлетикийн тамирчид тэмцээнд орохоосоо өмнө сэргээш хэрэглэдэг байсан гэв. 2012 оны Лондонгийн олимпийн үеэр Оросын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэсэн байх магадлалтай хэмээн өрсөлдөгчид нь нэг бус удаа мэдэгдэж байжээ. Энэ асуудалд Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо хүртэл анхаарлаа хандуулсан ч баттай баримт олж чадаагүй гэнэ. Лондонгийн олимпийн 800 метрийн уралдааны алтан медальт Мариа Савинова Фарносова, хүрэл медальт болон Екатерина Поистогова нарыг сэргээш хэрэглэсэн хэмээв. Лондонгийн олимпиор Оросын хөнгөн атлетикчид 24 алтан медалийн эзэн болжээ.

 

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг Оросын хөнгөн атлетикчдийг 2016 онд зохион байгуулагдах Рео де Женейрогийн олимпид оролцох эрхийг нь хасахыг олон улсын олимпийн хороонд илэрхийлжээ. Тус агентлаг мөн нэр бүхий таван хүний олимпид оролцох эрхийг насан туршид нь хасахыг шаарджээ. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн тэргүүн асан Дик Паунд 11 сарын турш тусгай мөрдлөгө явуулж, сэргээш хэрэглэдэг гэх асуудлыг тогтоосон болохоо илэрхийлжээ.

 

Шинжээчид ОХУ-ын Олимпийн хороо, Сэргээшийн эсрэг Москвагийн лаборатори, ОХУ-ын Хөнгөн атлетикийн холбоонд шалгалт явуулсан аж. Шалгалтын үр дүнгээр дээрх байгууллагууд сэргээш хэрэглэсэн асуудлыг нуун дарагдуулж байсныг тогтоожээ. “ОХУ-ын Засгийн газар болон Оросын олимпийн хороо, ОХУ-ын Спортын сайд дээрх сэргээш хэрэглэсэн асуудлыг мэдсээр байж Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагаас нууцалсан” хэмээн Паунд мэдэгдсэн байна.

 

Сэргээшийн эсрэг Москвагийн лаборатори “ОХУ-ын тамирчдын амжилтыг үгүйсгэх нь буруу. Та бүхэн худал мэдээллээр сенсаци дэгдээж, тамирчдын минь амжилтад саад учруулахыг санаархаж байна. Тамирчдын эрхийг хамгаалах ёстой байгууллага тамирчдынхаа эсрэг мэдэгдэл хийлээ” хэмээн мэдэгдэв.

 

 

ОХУ-ын Олимпийн хороо сэргээш хэрэглэсэн гэгдээд буй тамирчдыг шалгах эрхийг нээлттэй олгосон байна. Мөн олон улсын шинжээчдийн гаргасан тайланд 2013 оны “Сочи”-гийн өвлийн олимпийн үеэр Оросын тусгайгийнхан сэргээшийн лабораторид нэвтэрсэн гэх мэдээллийг ОХУ-ын Олимпийн хороо эрс үгүйсгэжээ. “Ийм утгагүй зүйл хэлэхээсээ ичээч” хэмээн мэдэгдсэн байна.  

 

Тамирчдын сэрээшийн асуудлаас болж Оросын спортын сайд Виталий Мутко “Russia 24” телевизэд “Бид энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэсэн бол Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Грейг Риди “Оросын тамирчдын асуудал олон улсыг шоконд орууллаа. Тун удахгүй үнэн зөв тодрох байх” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Har tamirchid bugd usa bugd hereglej bui zodog tailahdaa heldeg
2015-11-13
Зочин:
Oros ah nar tiim muuhai zuil hiihgui. kkk
2015-11-12
Зочин:
Америкийн хоригуудын нэг. Ингэж байхаар цөмдөөд хаячихаасай
2015-11-11
Зочин:
Энэ ч муу янкуудын явуулга л даа
2015-11-11