Чингис хаан судлалыг хэлэлцлээ
2015-11-10

“Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр боллоо.  Уг бага хурлыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Чингис хаан” дээд сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм.

 

 

Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Бүгд Найрамдах Турк Улс, АНУ, Бүгд Найрамдах Польш Улсын монгол судлаач нэрт эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлж байна.

 

Их Монгол Улсын үеийн Төрийн дуулал болох “Эртний сайхан” дуугаар ая эгшгийн мялаалга өргөн уг арга хэмжээг эхлүүллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат хуран цугларсан эрдэмтэн, судлаачдад уншиж сонсголоо.

 

Мөн “Чингис хаан” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар “Чингис хаан судлалын эрт, эдүгээ, ирээдүй”, тус сургуулийн зөвлөх багш, профессор Б.Балжинням “Дэлхий дахин дахь монголчуудын түүх, соёлын өв”, МУИС-ийн Түүхэн нэр судлалын төвийн захирал, доктор, профессор Э.Равдан “Монголын их гүрний эртний болон дундад эртний газрын зураг, дэлхийд тархсан газрын нэр томъёо”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Түүх, соёлын хүрээлэнгийн ажилтан Мандала “Хүйтний эртний дайны талбарын тухай шинэ сүвэгчлэл” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьж сонсгов.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Nogoo hun taij hen bilee ! Davaaniam baihgui bna shuu !
2015-11-10