Байрны гаднах зогсоол найдваргүй
2015-11-10

Автомашины эд зүйл хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас дуулгаад иргэдийг өөрийн өмч хөрөнгөдөө тавих анхаарлаа сайжруулах, болзошгүй гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Хохирогчдын олонх нь приус маркийн автомашинтай иргэд байдаг аж.

 

Нийслэл хотод Япон улсад үйлдвэрлэсэн “Тоёота Приус” маркийн автомашин ихээр орж ирэх болсон. Үүнийг дагаад сэлбэг хэрэгсэл, эд ангиудын эрэлт хэрэгцээ ч их байдаг аж. Энэ их эрэлт хэрэгцээг дагаж сэлбэг хэрэгслийн үнэ ханш өсч байгаа нь приус маркийн машины эд зүйл хулгайд алдагдах хэрэг олноор үйлдэгдэх нөхцөл болоод байна.

 

Өнгөрөгч хоногт цагдаагийн алба хаагчид байрны гаднах зогсоол дээрээс автомашины жижиг гурвалжин цонхыг хагалж эд зүйл хулгай хийж байсан этгээдийг болон автомашины толийг хулгайлж зугтсан этгээдүүдийг илрүүлж баривчлан шалгаж байгаа аж.

 

Мөн байрны гаднах зогсоол дээрээс бусдын эзэмшлийн портер маркийн ачааны машиныг шөнийн 01:00 цагийн үед хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Харуул хамгаалалтгүй бол байрны гаднах зогсоолд машинаа тавьсан жолооч нар аюулгүй байдалд найдсаны хэрэггүй гэдгийг эдгээр тохиолдлууд харуулж байна.

 

Иймд иргэд автомашиндаа дохиолол, камер суулгах, харуул хамгаалалттай газар, гараашид тавих зэргээр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
нүдээ аниж байгаад чулуу шидсэн приусийн цонх хар:
Муусайн приүсүүд ухуулж байхдаа таарсан байнга л замын хөдөлгөөний дүрэм зөрчинө. Хаана л осол болж байна приүс л холбогдсон байдаг. Муухай соёлгүй гарууд дандаа приус унадаг ш дээ.
2015-11-10
Зочин:
Mashinaa zar
2015-11-10
иргэн:
Цагдаагийн байгууллага хулгайч нартайгаа сайн ажиллаач ээ Манай байр 9 орцтой 324 айл байдаг ихэнх нь машинтай ,зогсоол дээрээ машина тавьдаг багтах зай ч байхгүй болсон өөр яахуу
2015-11-10