Шилдэг ажилтнаа хоёр өрөө байраар урамшууллаа
2012-01-06

Шинэ оны босгон дээр Сүхбаатарчууд ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн оны шилдэгүүдээ тодруулсан юм. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засаг, нийгмийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж, ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн хэлтэс, албад, албан хаагчдыг нэрлэлээ. Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, 12 дугаар хороо, 20 дугаар хороо, татварын хэлтэс, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, газрын алба шилдэгээр шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн бол шилдэг албан хаагчаар Б.Ариунзаяа, Д.Батцэнгэл, Б.Энхмаа, У.Долгормаа, О.Даваасүрэн, С.Отгонжаргал, Ц.Цогт-Од, Ц.Зоригт, Ч.Эрдэнэчимэг, Г.Батзаяа, Ч.Азжаргал, Э.Түвшинбаяр, Ө.Мөнхбаяр, Б.Хандмаа, Ц.Лхагвасүрэн, Р.Арсланбат, Я.Отгонжаргал, З.Гэрэлт-Од, Ж.Чинбат, М.Чимгээ, Д.Лувсанжамц, Ч.Даваасүрэн, А.Хоролсүрэн, Д.Өнөржаргал, С.Мөнхбат нар тодорлоо. Мөн 2011 оны шилдэгийн шилдэг ажилтнаар Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал шалгарч хоёр өрөө байрны эзэн болсон юм.  
Shuud.mn
Сонин хачин
sbd iin aj ahuin negjuudiin l buyn shuu
2012-01-06
bayar xurgie!ajliin ur dung unelj chaddag baiguullaga bnaa,sxn sanagdaj bna,ta buxend shine ondoo ix zuil buteej olon xumuusiig bayarluulaxiig xusen erooe!
2012-01-06
ямар гоёийн
2012-01-06
Ene odoo tusviin munguur ingej hun shagnadgaa bolimoor yum. Duurgiin mungu gej er ni yu bdiin, duurgiin zasag darga erh medlee hetruulj bgaan bish uu. Za bi chamaig shildeg ajiltan bolgood 2 uruu bairaar shagnana, chi nadad belneer tediig ugchih gesen ch yum biluu?!?!
2012-01-06
nasaaraa sain ajillasan hun bolgond bair ugnu gej yu bhav de, az gej yum bn, ontsgoi bna gej yum bna shd. yun ataarhuu yum. neg n ch boltugai bairtai bolj bhad
2012-01-06
tansag yumaa! eej aav hoyor ih surguulid buh nasaaraa ajillaad tetgevert garsan bairgui l baigaa
2012-01-06
ashgui dee
2012-01-06