Хэн ч зарлаж завдаагүй ”дэлхийн III дайн”
2015-11-11

 

Өнөөдөр Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр. Дэлхий нийтээр жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт энэ өдрийг “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр” болгон тэмдэглээд 20 гаруй жил өнгөрчээ.

 

Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэснээс хойш улс орнууд авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас шийдвэрлэсэн байна.

 

Харин манай улсад тус арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр”, “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн” арга хэмжээг нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд явуулах аж.

 

Арга хэмжээний үеэр зам тээврийн осол хэргийн хор уршгийг сурталчлах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хамгаалах малгай, хамгаалах суудлыг хэрэглэж хэвших. Тэдгээрийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, зам тээврийн осол, түүний үр дагаварт сэтгэл зовж байдаг бүх хүнийг ослын хор уршгийг бусдад таниулахад уриалж, зам тээврийн ослын нас баралт, гэмтлийн хохирол гамшиг, тахлын хэмжээнд хүрснийг хөдөлгөөнд оролцогчдод анхааруулж, сэрэмжлүүлэг хүргэхээр төлөвлөжээ.

 

Хэн ч зарлаж завдаагүй "дэлхийн 3 дугаар дайн" гэдгийг 1997 онд Европын “Зам тээврийн ослоор хохирогсдын өдөр”-ийг тэмдэглэх үеийн хэвлэлийн мэдээнд зам тээврийн ослоор нас барагсдын тоог Английн яруу найрагч Хиткот Вильямсын “Автогедон” зохиолоос иш татан доорх байдлаар харьцуулан олон нийтэд хүргэж байсан байна.

 

     “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн”

17 сая амиа алдагсад, энэ тоо цаашид үргэлжилсээр ...

Энэ нь хорих лагерьт үхэгсдээс 2 дахин их

Солонгосын дайнд үрэгдэгсдээс 18 дахин их

Энэ бол 17 Вьетнамын дайнтай тэнцэх хохирол

Хиросимагийн үхлээс 130 дахин их

8500 Ольстерийн хохирол.

100 жилийн дайныг ганц 7 хоногт.

Загалмайтны аян дайны хохирлыг 30 секундын дотор гэж зүйрлэн бичиж байжээ.

 

Монгол Улсад 2001-2015 оны байдлаар 70722 хүн зам тээврийн осолд өртсөнөөс  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 6155 хүн амь насаа алдаж, 17882 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

 

Зам тээврийн гэмт хэргийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 2011 оноос хойш тогтмол өссөн үзүүлэлт Замын цагдаагийн газраас гаргасан судалгаанд харагдаж байна. 2011 онд 434, 2012 онд 541, 2013 онд 560, 2014 онд 654 хүн нас барсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 501 хүн зам тээврийн хэргийн улмаас амь нас хохирчээ.

Зөвхөн энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн хэргийн улмаас 49 /улсын хэмжээнд/ хүүхэд нас барж, 201 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд  гэмтэл авсан байна.

Зөвхөн энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн хэргийн улмаас 49 /улсын хэмжээнд/ хүүхэд нас барж, 201 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд  гэмтэл авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс өсчээ. Зам тээврийн осол гарсан шалтгаан, хэлбэрийг нь авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүй, хажуу хоорондын зайг бариагүйгээс бүртгэгдсэн осол буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

 

Мөн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй, хүүхдэд хамгаалах бүс, зориулалтын суудал, суудал өндөрсгөгч, бүс тохируулагчийг хэрэглэдэггүйгээс гарсан осол олон байгаа аж.

 

Хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудал: 2015 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, зорчигчдын 10.6 хувь  нь хамгаалах бүс хэрэглэсэн.  82.9 хувь нь  хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 6.5 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарчээ. Энэ нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй байгааг харуулж байна.

 

Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигчид  осолд өртөх тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан  зорчигчийг   25-75 хувиар  осол гэмтэл, эрсдлээс  бүрэн хамгаалдаг  гэсэн тоо баримтыг  Дэлхийн эрүүл мэндийн  2013 оны тайланд тусгасан байдаг.

 

Манай улсад хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүсний хэрэглээ тэр бүр хэвшээгүй. Гэвч автомашинаар хүүхдээ тээвэрлэж буй хүн бүр ач холбогдлыг нь ойлгож хүүхдийг аюул эрсдлээс хамгаалж, хэрэглэж хэвших нь чухал байна. Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр  нярай хүүхдийг  зам тээврийн осол  гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна. 

 

Хамгаалах бүсний хэрэглээ

             

Он

Хамгаалах бүс зүүгээгүй зөрчлийн илрүүлэлт

ЗТОсолд орж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээ

улс

хот

зүүсэн

зүүгээгүй

тогтоогдоогүй

1

2013 он

75290

28916

3.9%

76.5%

19.6%

2

2014 он

134742

90626

26.9%

56.0%

17.1%

3

2015 оны эхний 9 сар

108486

63935

10.6%

82.9%

6.5%

Нийт:

318518

183477

     

 

Зөвхөн энэ оны эхний 10 сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 501 хүн амь насаараа, 1186 хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Тэдний 250 нь хүүхэд байж. Эдний дунд өөрийн санамсар болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж гэмт хэргийн золиос болсон хүмүүс олон бий. Иймд та Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг алхам тутамдаа мөрдөж, өөрийгөө болоод хүүхдээ болзошгүй зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлээрэй.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зам тээврийн хэрэг зерчлеес уудсэн энэ нэргуй дайнд эрсдэгсдэд гун эмгэнэл илэрхийлье! Энэ дайны уршгаар нэг нь амь насаараа хохирч, негеех нь хун мергесен, шургэсэн,дайрсан гэх ундэслэлээр буруутгагддаг боловч, явган зорчигчийн буруу уйлдэл давамгайлж байдаг. бас дэггуй, дурэмгуй, турэмгий жолооч нар ч их байдаг!!Ялангуяа том оворын автобусны жолооч нар олон хуний амь насаар тур барьж хаа сайгуй дээрэнгуй узлээр турэмгийлэн давхилдах нь маш их эрсдэлийг уусгэж байгааг анхаарууштай!!!
2015-11-11
Гишгээ гишгээ:
Алив хамаа гишгэ хаазаа, алив бүхнээ өрөнд шаа. Амьдрах бяцхан хугацаагаа хумсалж шоронд шаа Аав ээжээ уйлуулж шаа үр хүүхдүү үхүүлж шаа. Архи дарсийг ууж шаа ар гэрээ өрөнд шаа.
2015-11-11