БХБЯ үр дүнгийн гэрээ байгууллаа
2015-11-11

 

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу БХБЯ-ныхан яамныхан үр дүнгийн гэрээ байгууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн шууд захирагчтай, Төсвийн шууд захирагч нь нэгжийн менежерүүдтэй, нэгжийн менежерүүд нь ажилтнуудтайгаа тус тус үр дүнгийн гэрээ байгуулжээ. Үр дүнгийн гэрээ байгуулснаар үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, цаашид ажлын байрны шаардлагад нийцүүлж мэдлэг чадвараа дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг зорилтуудыг хангах үүрэг хариуцлагыг тодорхойлдог байна. Төрийн дууллаа эгшиглүүлж үр дүнгийн гэрээ байгуулсны дараа салбарын сайд З.Баянсэлэнгэ нийт албан хаагчиддаа ажлын амжилт хүсэж, төрийн албан хаагчийн ёс зүйг сахиж сонирхлын зөрчилгүй ажиллахыг уриалсан байна.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин