Тэсрэх бөмбөг мэдрэгч ашиглах болжээ
2015-11-11

Шарм эль Шейк амралтын газраас хөөрөөд 23 минутын дараа Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн онгоцноос болж, Египетийн цагдаагийн ажилчид бүх тээврийн хэрэгсэлд тэсрэх бөмбөг суурилуулсан эсэхийг шалгаж эхэлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Онгоц, галт тэрэг, автомашин, автобус зэрэгт шалтгалт явуулахаас гадна тэсрэх бөмбөг мэдрэгч ашиглаж эхэлжээ. 224 хүний аминд хүрсэн нислэгийн дараа тус улсыг зорин ирэх жуулчдын тоо 90 хувиар багассанаас гадна Орос, Британи улс иргэдээ татаж эхэлсэн билээ.

 

Египетэд өмнөх шигээ аюулгүй гэдгээ батлахын тулд тусгай шалгалт явуулах мөн орон нутгийн иргэдийг Шарм эль Шейк амралтын газраар үйлчлүүлж, сөрөг мэдээллийг арилгахад туслалцаа үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ. Орос таван хоногийн дотор тус улсаас 21 мянган иргэнээ татсан бол Британи 3000 иргэнээ эргүүлэн татжээ. Тус улсын эдийн засгийн 11 хувийг аялал жуучлалын салбар бүрдүүлдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин