Төгс найз болмоор байна
2015-11-12

Америкийн “www.wikihow.com” сайт “Төгс найз” болох арван аргыг нийтэлжээ.Чи төгс биш байж болно гэхдээ өнөөдрөөс өөрийгөө өөрчилж, найзынхаа хувьд төгс найз болоорой.

 

Алхам №1


 

Та хоёрын нөхөрлөлийн түүх нэг эсвэл олон хуудастай номтой ч адилхан байж болно. Хамгийн гол нь та найзтай байна гэдэг гайхалтай хэрэг. “Найз”гэх үгийг эртний грекээр “Хос багана”хэмээн нэрлэдэг.

 

 

Алхам №2


 

Бүх хүн алдаа гаргадаг. Таныг төмөр эсвэл модоор бүтээгүй учир та алдаа гаргаж болно. Уурласан үедээ найзыгаа бусадтай нийлж муулж болно. Бүү санаа зөв. Ихэнх найзууд амаараа найзыгаа хуурч байсан.

 

 

Алхам №3


 

Та төгс найз болохыг хүсч буй бол муулсан, хуурсан бүхнээ шууд ярь. Чи нөхөрлөлөө авч үлдэхийн тулд өөрөө том алхам хий. “Уучлаарай найзаа би их уурлачихсан байсан. Би чамайг бусадтай нийлж муулсан” гэж хэлж сур.

 

 

Алхам №4


 

Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч сур. Уучлалт гуйж сур. Энэ бол төгс найзад байх ёстой эрхэм чанар.

 

 

Алхам №5


 

Сайн сонсогч бай. Лекцийн танхимд багшийн яриаг сайн сонсч, тэмдэглэл хийсэн хүн хэзээ ч шалгалтадаа унадаггүй гэдгийг сана. Чамд итгээд ярьж буй найзынхаа яриаг сайн сонс. Учир нь чи найзынхаа хувьд чухал бас сул талыг нь хамгийн сайн мэддэг хүн болж буй учир.

 

 

Алхам №6


 

Зөв цагтаа зөв үедээ найздаа хэрэгтэй нандин зүйлийг өг. Тэврэлт, дулаахан үгийг хүн бүхэн хүсдэг.

 

 

Алхам №7


 

 

Ихэнх найзууд адилхан мэргэжил, адилхан сургууль, адилхан газар амьдардаггүй. Тиймээс та төгс найз болохоор шийдсэн бол найз дээрээ очиж, найзтай гэдгийг нь үргэлж сануул.

 

 

Алхам №8


 

Та өмнө нь сайн сонсогч байсан бол одоо сэтгэлээ нээ. Та өөрийнхөө тухай ярих үед найзад тань тааламжтай байх болно. Нууц зүйлийг дотны хүндээ л ярьдаг бус уу.

 

 

Алхам №9


 

Гэр бүлээ танилцуул. Та гэр бүлээ танилцуулж, амьдралынхаа тухай дэлгэрэнгүй өгүүлэх нь тэр хүнд аз жаргалыг мэдрүүлэх болно. Гэр бүлээ танилцуулснаар та найзынхаа хувьд хэзээ ч мартагдахгүйтөгс найз боллоо гэсэн үг.

 

 

Алхам №10


 

Найзтай болсон бол найздаа танилцуул. Шинэ найзтай болсон нь найзыгаа хуурсан гэсэн үг биш. Шинэ танил сайхан харилцааг сүйрүүлдэг. Тиймээс та найзтайгаа үүрд нөхөрлөхийг хүсч буй  бол амьдралд тань орж ирсэн нэгнийг найздаа танилцуулж сур. Төгс найз болох тийм ч хэцүү биш. Та чин сэтгэлээсээ байхад л хангалттай. Таны хичээл зүтгэлийн хариу заавал гарах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин